2024.12.10

Б.Уянга: Малын даац хэтэрсэн асуудлыг шийдэх, шийдэл тодорхойгүй байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.12.10/-ны өдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Уянга дараах зүйлийг тодрууллаа.

Малын даац хэтэрсэн талаар үргэлж ярьдаг. Энэ танилцуулгаас харахад 66 сая мал тоолуулжээ. НҮБ болон бусад судлаач нар бэлчээрийн даацыг 26-30 сая толгой малаар хэтэрсэн дүгнэлт гаргажээ. үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авч ажиллах вэ? Жил бүр үүнийг ярьдаг ч дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байна.Байгаль хамгаалах бүлгэм гэж бий. Тэнд Байгаль орчны яамны танилцуулсан танилцуулгад цөлжилтийг малын тоо, толгой хэтэрсэнтэй холбож, тайлбарлаад байсан. Танилцуулга дээр бодит байдлыг сайн тайлбарлаж, нөхцөл байдлаа тодорхойлж байна. Харин шийдлийн талаар тодорхой мэдээлэл алга.

Түүний асуултад: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn