Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлсэн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлнэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүрэн эрхт Монгол улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн, эх орноо батлан хамгаалах үйлсэд залуу халуун насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчиддаа Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлснийг хүргэж байна.
Тэрбээр "УИХ-аас “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-ыг баталсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг цаг алдалгүй Засгийн газраар батлуулан, хэрэгжилтийг үр дүнд хүргэхийн төлөө ажиллах болно. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлсэн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөөх Та бүхний хүчин чармайлтыг УИХ дэмжин ажиллах болно. Монгол эх орон, Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд өөдөө бадрах болтугай!" гэжээ.
Холбоотой мэдээ
2025.03.19
2025.03.18
2025.03.17