ГОВИЙН МАЛЧДЫН ХОРШООЛЛЫГ ОУ-ЫН ТҮВШИНД ХҮРГЭХ, БОРЛУУЛАЛТЫГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ БОЛОМЖООР ХАНГАНА
2024.12.03

ГОВИЙН МАЛЧДЫН ХОРШООЛЛЫГ ОУ-ЫН ТҮВШИНД ХҮРГЭХ, БОРЛУУЛАЛТЫГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ БОЛОМЖООР ХАНГАНА

Хоёр жил тутам зохион байгуулагддаг “Олон улсын хоршооллын холбооны чуулган” Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотод зохион байгуулагдлаа. үйл ажиллагаанд Монгол Улсаас УИХ-ын гишүүн Р.Сэддорж, С.Ганбаатар, Р.Батболд нарын гишүүд оролцсон бөгөөд дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй хүмүүс чуулсан юм.

Энэ хүрээнд соёл уламжлалын давтагдашгүй өв, нүүдэлч малчдын арга ухаан, үндэсний гар урчуудын бүтээгдэхүүнүүд, хөдөө аж ахуйн хоршоодын үйл ажиллагаа дэлхийн зах зээлд гарах боломжийн талаар ярилцав.

НҮБ-ээс 2025 оныг “Олон Улсын Хоршооллын Жил” болгон зарласан. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манай улс 2024 оны дөрөвдүгээр сараас орон даяар эхлүүлснээс хойш улсын хэмжээнд 5637 хоршоо шинээр байгуулагдаж, 58 мянган малчин хоршооны гишүүнээр элссэн байна.

Өмнөговь аймагт Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 63 хоршоо шинээр байгуулагдаж, 58 хоршоо 7,5 тэрбумын хөнгөлөлтэй зээл авч, 7 хоршоонд 33 га газар эзэмшүүлсэн юм. Говийн малчдынхаа байгуулсан хоршоог олон улсын түвшинд хүргэх, борлуулалтыг дэлхийн зах зээлд гаргах боломжийг судлав. Бид хөдөө аж ахуйн чиглэлд хоршоог зохион байгуулж байгаа боловч олон улсын туршлагаас харахад салбар бүрт хөгжүүлж үр дүнд хүрсэн, ядуурлыг бууруулах тогтвортой хөгжихөд хоршооны загварыг ашиглаж байна.