2024.10.08

Г.Уянгахишиг: НДШ-ээ хөдөлмөрийн гэрээнээс бусад харилцаанаас авах нь буруу

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Өнөөдөр төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл маш өндөр. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Нэн тэргүүнд хийчих юм сан гэж бодож байгаа өөрчлөлт болбол энэ НДШ-тэй холбоотой зохицуулалт. Ажил олгогчоос 13% буцаагаад ажилтнаас 13% авдаг. Бид нар зөвхөн хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаа ажлынхаа цалингаас тэр НДШ-ээ төлж байвал болж байна шүү дээ. 

Даатгал нь зөвхөн тэтгэврийн насанд очоод тэр тэтгэврийнхээ одоо төлсөн хэмжээгээр л авдаг. Хөлсөөр ажиллах гэрээ буюу гэрээт ажилтнууд давхар 2 дахь 3 дахь ажлаа хийдэг. Тэр болгоноос нь заавал НДШ төлөх ёстой болгоод өөрчилчихсөн.

Жишээлбэл, 7 хоногийн судалгааны ажлыг гэрээгээр хийж гүйцэтгэхэд хүртэл ажилтан болон ажил олгогчоос тус тусад нь 13 хувь авдаг. Гэтэл тэр төлсөн төлбөр маань миний тэтгэврийг өсгөхөд нөлөөлөх үү гэвэл нөлөөлөхгүй. 

Гэтэл тухайн иргэд үндсэн ажлаасаа даатгал төлөөд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь өөрөө зүгээр яг хүн амын орлогын албан татвартай адилхан болчхож байгаа байхгүй юу. Чи орлого олж л байгаа бол 10%-ийн татвараа төлдөг хүн амын орлогын албан татвар тэ болж байна. Гэтэл чи орлого олж л байгаа бол НДШ албан журмаар төлөх ёстой гэдэг чинь болохгүй. 

Ажил олгогчийн хувьд ч гэсэндээ ядаж одоо энэ 26%-ийг төлөхгүй болчих юм бол тэр хэмжээгээр ажлын хөлс чинь нэмэгдэх гээд байгаа биз дээ. 

Ядаж тэр одоо нөгөө ажил гүйцэтгүүлж байгаа хүний хувьд ч тэр ажил гүйцэтгэж байгаа хүний хувьд ч тэр ядаж тэр чинь амьжиргааны түвшинд ч гэсэн нөлөөтэй болоод ирнэ шүү дээ. Энэ НДШ-ийг ингээд татвар шиг байлгаад байна аа гээд л хэлээд байгаа санаа чинь энэ байхгүй юу. Тэгээд хүн амын орлогын албан татвараа ав аа. Гэхдээ НДШ-ээ албан журмынхыгаа битгий энэ хөдөлмөрийн гэрээнээс бусад харилцаан дээрээс аваад байгаач ээ татаад байгаач ээ гэдэг ийм санал байгаа” хэмээв. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn