УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачлагаар Мөрөн хотын хүүхдүүдийг шүдний эмчийн үзлэгт хамрууллаа
2024.12.16

УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачлагаар Мөрөн хотын хүүхдүүдийг шүдний эмчийн үзлэгт хамрууллаа

Монгол Улсын хэмжээнд шүд цоорох өвчний 80 гаруй хувийг 6-17 насны хүүхдүүд дангаараа эзэлж байна. Бид энэ тоог бууруулах боломжтой.

Мөрөн хотын хүүхдүүдийн шүдний өвчлөлийн бууруулах, шүдээ хамгаалах, арчлахад мэргэжлийн зөвлөгөө өгч үзлэг, эмчилгээ хосолсон шүдний эмчийн үзлэгийг “Төгс Дент” эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.

Дараагийн ээлжид Хөвсгөл аймгийн Галт- Рэнчинлхүмбэ- Тариалан сумын хүүхдүүдийг шүдний эмчийн үзлэгт хамруулах юм.