М.Бадамсүрэн: Иргэдийн амьжиргаа ялгаатай учир орлогод нийцсэн орон сууцтай болгох шаардлагатай
2024.12.12

М.Бадамсүрэн: Иргэдийн амьжиргаа ялгаатай учир орлогод нийцсэн орон сууцтай болгох шаардлагатай

УИХ-ын даргын №99 тоот захирамжаар байгуулагдсан Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах хүрээнд хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. 

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр “Орон байр бол хүний суурь анхдагч хэрэгцээ учраас орлогод нь нийцсэн орон сууцтай болгох шаардлагатай. Тийм учраас иргэдийн амьжиргааны түвшин, орлогын байдлаас хамаараад өөр өөр хувилбараар авч үзэх хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд жижиг, дунд барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгох, газар олголтыг хөнгөлж, дэд бүтцийн хангамжаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй” хэмээв.