"Улсынхаа хөгжлийн төлөө нэгдэж, хамтдаа зүтгэх шаардлага одоо ч бидэнд тулгарч байна"
Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойн тохиож байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ганбаатар мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр “Монголчуудын тусгаар тогтнолын түүхэнд тэмдэглэгдсэн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний нэгдмэл орь хүслэн, итгэл үнэмшил ялсан, аль ч цаг үед бахархаж явах түүхэн үйл хэрэг мөн.
Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн үе үеийн эх орончдын тууштай тэмцлийн биелэл байсан.
Эр зориг, эвийн хүчээр нэгдсэн тэр үеийн Монголчууд, хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 дугаар сарын 29-ний тэр өдөр эцэс болгож, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсаа байгуулж чадсан.
Үе үеийнхний түүхэн гавьяанаас үлгэрлэж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгдэж хамтдаа зүтгэх шаардлага одоо ч бидэнд тулгарч байна.
Азийн цээжин дээр орших ,тусгаар тогтносон, ардчилсан эрх чөлөөт монгол эх орон синь мандан бадрах болтугай” хэмээв.