2025.01.01

ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Эрхэм хүндэт Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа айлчлан ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлье. Өнөөдөр жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж буй Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт Шинэ жилийн мэндчилгээгээ өөрийн биеэр хүргэж, жижүүрийн багийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр ажиллаж, хөдөлмөрлөж буй Яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, 21 аймаг, 9 дүүрэг, Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Монгол Японы эмнэлгийн хамт олондоо мэндчилгээгээ хүргүүллээ.
Шинэ ондоо хүн бүр эрүүл энх байж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэн, илүү аз жаргалтай амьдралыг бүтээхийг хүсэн ерөөе! Эрүүл Монгол Улсын Эрүүл ирээдүйг хамтдаа цогцлоохын төлөө зүтгэцгээе! Улсын үндэс нь эрүүл иргэд...

Шинэ оны баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье!