
2010.09.29
Боодогны амттай яриа өрнөв
Намрын чуулган нээлтээ хийх гээд УИХ-ын гишүүд Төрийн ордон дахь өрөөндөө үзэгдэж эхлэв.Нутгаараа, тойргоороо, гадаад орнуудаар явж ирсэн тэдэнд бусдадаа харуулж сонирхуулах юм ч цөөнгүй бололтой. Тиймдээ ч гишүүд нэгнийхээ өрөөнд цуглахаараа хол ойрын сонин яриад өдрийг өнгөрөөж байна. Өчигдөр л гэхэд УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирын өрөөнд Д.Очирбат, Д.Тэрбишдагва нар орчихоод тарваганы боодогны амттай яриаг нэлээдудаан өрнүүлэв. Дандаа л монгол малаа реламдаж байдаг эрхэм гишүүн маань энэ удаа тойргоороо явж ирэхдээ малын мах биш, тарваганы боодогавч ирж ангийн андуудаа дайлсан нь сонихон байлаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.