Б.Түвшин: Гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль цэцэрлэгийн зардал дээр урсгал зардлыг нэмүүллээ
УИХ-ын гишүүн Б.Түвшин Монгол Улсын төсвийн тухай хуулийн эцэслэн бэлтгэх төсвийн ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд дараах шийдвэрийг гаргасан талаараа мэдээлэв.
Тэрбээр “Монгол Улсын 2025 оны Төсвийн урсгал зардал нэмэгдэж байгаа үрэлгэн зардлуудыг хэмнэх, Гарц гаргалгаа гаргах, Зардал тэлж байгаа суурь шалтгааныг арилгах, Бодлогын том шийдэл хэрхэн хийх болон Хууль тогтоолууд дээр ажиллаж Хүүхдийн үдийн хоол, Хавдрын эмнэлэгт нэмэлт санхүүжилт олгох зэрэг дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Ирэх онд төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж байгаа дээр илүү анхаарч, цомхон чадварлаг хүнтэй байх тогтоолыг оруулж, тодорхой хэмжээний хэмнэлт хийсний үр дүнд урсгал зардлыг бууруулж хэмнэлтийг хийлээ.
Нийгэм эдийн засгийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийн зардлуудыг нэмэгдүүлж, Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах санхүүжилтийг Эрүүл мэндийн сайдын төсөв дээр нэмж суулгаж, тоног төхөөрөмжийн зардлыг нэмлээ.
Цэцэрлэг болон гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль цэцэрлэгийн зардал дээр урсгал зардлыг нэмж суулгалаа.
Хүүхдийн үдийн цай, цэцэрлэгийн хоол болон дотуур байрны хоолны зардлыг нэмэгдүүлж, Боловсролын сайдын урсгал зардлын төсөвт нэмж орууллаа.
Одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн засварын их засварын үлдэгдэл мөнгийг тавьснаар ирэх жил их засвар дуусахаар боллоо.
Монгол Улс 89 төсөл арга хэмжээг гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гадаад зээлийг бүсчилсэн хөгжил, томоохон дэд бүтэц рүү чиглүүлж, Зөвлөх үйлчилгээ гадаад дотоод сургалтад нийт зээлийн 10 хувь нь зарцуулагдаж байгааг бууруулах чиглэлээр Засгийн газарт чиглэл орууллаа.
Яг одоо УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна хэмээв.