Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Б.Лхагвадорж өнөөдөр Төрийн “Алтан гадас” одонгоор шагнагдлаа
2024.12.23

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Б.Лхагвадорж өнөөдөр Төрийн “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Б.Лхагвадорж өнөөдөр Төрийн “Алтан гадас” одонгоор шагнагдлаа. Тэрбээр нягтлан бодох бүртгэл, санхүү эдийн засаг, аудитийн салбарт 45 гаруй жил ажиллаж хөдөлмөрлөж яваа бөгөөд өдгөө “Нью Баланс Аудит” ХХК-ийн захирлаар ажиллаж мэргэшсэн нягтлан бодогч, санхүүчдийг бэлтгэх үйлсэд зүтгэж байна.

Шагнал гардуулах үеэр Б.Лхагвадорж гуай “Нягтлан бодогч, эдийн засагчийн мэргэжил эзэмших эхлэлийг маань тавьж өгсөн ээждээ маш их баярлаж явдаг. Эгч нь ажил хөдөлмөртөө үнэнч, тууштай, шударга хандах зарчмыг ямагт баримталж ирсэн. Хойч үе маань ийм байгаасай хэмээн хүсч тэдэндээ зааж сургахыг хичээж явна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Б.Лхагвадорж таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан