УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
УИХ-ын гишүүд төсөвт шүүмжлэлтэй хандаж байгаа нь зөв. Энэ удаагийн УИХ салбар салбарын төлөөлөл, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэний давуу тал гарч бна. Гэхдээ УИХ-ын гишүүд хуулийн хүрээнд ажиллах ёстой. Төсвийг судлаад зарчмын зөрүүтэй саналаа гаргах хангалттай хугацаа байсан. Төсөв баталдаг дэгийг зохицуулсан хуультай. Гишүүд бид хуулиа хэрэгжүүлэхгүй бол бидний баталсан хуулийг хэн хэрэгжүүлэх вэ?