Асрамжийн төвийн ахлах ангийн сурагчдад  "Ховдоос Харвард руу" лекцээ уншлаа
2025.01.30

Асрамжийн төвийн ахлах ангийн сурагчдад "Ховдоос Харвард руу" лекцээ уншлаа

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал чуулганы завсарлагаанаар Өнөр бүл хүүхдийн төв болон нийслэлийн зургаан асрамжийн газрын ахлах ангийн сурагчдад  Ховдоос Харвард руу лекцээ уншиж, тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нээлттэй парламент төслийн хүрээнд дадлага хийж байгаа 5 оюутантайгаа хамт "Өнөр бүл" хүүхдийн төв дээр ажиллаж, Ховдоос Харвард руу лекцээ уншиж, тус төвтэй танилцлаа. 150 орчим хүүхдүүд амьдардаг энэ төвийн үйл ажиллагаа оюутан хүүхдүүдэд сайхан сэтгэгдэл үлдээлээ. Мөн тус төвийн хүүхдүүд маш оновчтой асуулт асууж, хариулт авч байсан юм.