Япон Улсын ахмадын асаргаа, халамж, даатгалын тогтолцоог судлахаар УИХ-ын гишүүд томилолтоор мордов
2025.02.12

Япон Улсын ахмадын асаргаа, халамж, даатгалын тогтолцоог судлахаар УИХ-ын гишүүд томилолтоор мордов

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Япон улсад томилолтоор ажиллахаар өнөөдөр эх орноосоо нислээ. 

УИХ-ын гишүүд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /JICA Mongolia/-аас хамтран зохион байгуулж буй "Ахмад настны асрамж, халамжийн үйлчилгээ, урт хугацааны асаргааны даатгалын тогтолцоо"-г судлах айлчлал хийж байгаа аж. 

Айлчлалын бүрэлдэхүүнд мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа агентлагийн албан хаагчид багтаж буй.

Харилцан хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Ахмадын асаргаа, халамж, даатгалын тогтолцоо, Асархуйн туршлага, ХБИ-ийн хүртээмж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлт  зэрэг сэдвүүдийн хүрээнд санал солилцон туршлага судлан, эрх зүйн болон тогтолцооны гарц шийдлийг судлах юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй танилцана уу. 

УИХ-ын гишүүн О.Саранчулуун ХБИ-ийн төлөөлөл бөгөөд ХБИ-ийн хүртээмжийн асуудал ил тод байдлын төлөө дуу хоолой болж байна

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан ХБИ-ий төлөөлөл бөгөөд Асрах үйлчилгээний Эрх Зүйн Орчныг сайжруулах анхдагч хуулийн ажлын хэсгийн дарга

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмадын асрахуйн сувилахуйд үйл ажиллагааны болон сэтгэлгээний шинэчлэлт хийх зорилготой УИХ дахь Ахмад Настны Эрхийг Хамгаалах лобби бүлгийг санаачлан ахлахаар ажиллаж байгаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Хөдөлмөр Эрхлэлийг дэмжих, эрүүл мэнд нийгмийн даатгалын үйлчилгээг сайжруулах мөн Үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулах талаар зорьж ажиллаж буй. 

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара мөн нийгмийн халамжийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. 

Энэхүү томилолтын бүх санхүүгийн зардлыг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /JICA Mongolia/-аас хариуцаж байгаа аж.