УИХ-ын гишүүн Д.Батлут Хойд бүсийн цэргүүдийг эргэлээ
2025.02.17

УИХ-ын гишүүн Д.Батлут Хойд бүсийн цэргүүдийг эргэлээ

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Маршал Г.Дэмидийн нэрэмжит Байлдааны гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одонт Зэвсэгт хүчний 186-р ангид алба хааж буй Хойд бүсийн /Орхон Булган Хөвсгөл/ цэргүүдийг УИХ-ын гишүүн Д.Батлут эргэлээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут хэлэхдээ,

Эдгээр залуучууд зөвхөн цэргийн алба хаахаас гадна монгол бичиг, англи хэлний анхан шатны сургалтад хамрагдаж, жолооны курсэд суралцаж байна. Би 1992 оны анхны нэг жилийн цэрэг. Цэргийн алба гэдэг эх орноо хамгаалах эрхэм үүрэг, залуу хүний хувьд хүмүүжил төлөвшлийн алтан үе байдаг. Нэг гэм нь энд гэр бүлээ санах хамгийн хэцүү. Эр цэргийн албанд гэрээс эргэлт ирэх шиг сайхан зүйл үгүй… Цаг хугацаа, орон зайн нөхцөл байдлаас шалтгаалаад гэр бүлээс нь эргэлт ирэхгүй байх тохиолдол бий. Эргэлт ирэх, ирэхгүй байх цэрэг хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдгийг мэддэг учраас энэ үйл ажиллагааг жил болгон уламжлал болгон намрын чуулган завсарласны дараа заавал цэргүүдээ эргэдэг болсон билээ. Энэ жил 10 дахь жилдээ цэргүүдээ эргэж, хүү нь эр цэргийнд албанд өнгөтэй, сайн явааг ар гэр, аав ээжид нь дайж байна. Монгол төрийн алтан соёмбо ивээж, монгол цэргийн босоо хийморь мандан бадрах болтугай!

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан