Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борбала Анна Обрушанскиг хүлээн авч уулзлаа
2025.02.07

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борбала Анна Обрушанскиг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борбала Анна Обрушанскиг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлж, Унгар Улстай биотехнологи, био-анагаахын салбарын бараа бүтээгдэхүүн хамтран үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах, цаашид харилцан ашигтай байдлаар хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борбала Анна Обрушански Монгол-Унгарын харилцаа хамтын ажиллагаа эдийн засаг, соёл, боловсролын салбарт хурдацтай хөгжиж байгааг онцлон, хоёр орны худалдаа, бараа эргэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлээд, соёл, боловсрол, түүх, археологийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөв.