2025.01.24
БАТЛАН ХАМГААЛАХ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д хийсэн төрийн айлчлалын нэгэн чухал үр дүн нь Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан явдал байлаа.
Өнөөдөр Турк Улсын Батлан хамгаалах аж үйлдвэрлэл хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд ороод байна. Тус улсын BAYKAR, TUSAS, ASELSAN зэрэг томоохон компаниуд нь улсынхаа батлан хамгаалах салбарын амжилтад гол үүрэг гүйцэтгэж, улс орны батлан хамгаалахын чадавхийг сайжруулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд үлэмж хувь нэмэр оруулж байна.
Үүнтэй адил бид ч мөн үргэлж гаднаас авах биш өөрсдөө дотооддоо үйлдвэрлэх цаг ирсэн. Тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-д айлчлал хийх үедээ дрон болон зэвсэг, техник үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай танилцаж хамтын ажиллагааны эхлэлийг тавьсанаар ДРОН-ы үйлдвэрийн ТЭЗҮ хийгдэхээр болоод байна. Удахгүй мөн манайд СУМНЫ үйлдвэр ашиглалтад орно. Цаашид бид энэ мэтээр батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргахыг чухалчилж байна.