БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УДИРДЛАГА БОЛОН СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
2025.02.20

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УДИРДЛАГА БОЛОН СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Зулпхар, Х.Жангабыл нарын хамтаар аймгийн удирдлагууд болон сумдын Засаг дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчидтай уулзалт хийлээ.

Тус уулзалтаар УИХ-ын 2024 оны намрын чуулганаар хэлэлцсэн баталсан хуулийн төсөл болон Баян-Өлгий аймагт хийгдэхээр төлөвлөж буй зарим бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулга хийж, тэдний санал бодлыг сонслоо. Уулзалтаар дараах асуудлуудыг уламжлан шийдвэрлүүлэх талаар ярилцлаа.

Үүнд:

  • Бүсчилсэн хөгжил зорилтод хөтөлбөрт тусгах хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;
  • Өлгий сумын захын айлуудыг цахилгаанаар хангах;
  • Аялал жуулчлалыг сурталчлах нэгдсэн платформтой болох;
  • Аймгийн төвд төрөлжсөн ахлах сургууль байгуулах;
  • Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тоглоомоор хангах;
  • Улаанбайшинт-Цагааннуурын боомтод эрүүл мэндийн яаралтай тусламжийн цэгийг байгуулах;
  • Сумдад хүүхдийн шүдний кабинет байгуулах;
  • Эх хүүхдийн эндэгдлийг багасгах зорилгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийг төрөх, эмэгтэйчүүдийн эмнэлэг болгон өргөжүүлж, хүний нөөцийг чадавхжуулах;
  • Өмнөгол, Шарнуурын сав газруудыг малын тэжээл тариалангийн талбай болгох, газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжих.