
2025.02.25
Дархан-Уул аймагт шилжин суурьшсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа
Яам шилжин суурьшсантай холбогдуулан төвийн бүсийн эдийн засгийн үзүүлэлт сайжирч, төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийг дэмжихэд үр дүнгээ өгсөөр байна.Засгийн газрын "Алсын хараа 2050", "Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд төвийн бүсийг газар тариалан, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх, үйлдвэрлэлийг бий болгох хүрээнд барьж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Тухайлбал:
- “Цагаан алт”, “Атрын аян” зэрэг үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлнэ.
- Дотоодын элсэн чихрийн хэрэгцээг 100% хангах хүчин чадалтай үйлдвэр байгуулна.
- Дэвшилтэт хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, жилийн турш хүнсний нийлүүлэлтийг тогтворжуулна.
- Мах, хүнсний цогц үйлдвэрүүдийг бий болгож үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.