
2025.02.25
УЛСЫН АВАРГА ФЕРМЕР ТОДОРЛОО
Улаанбаатар хотоос 95 км зайд орших Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 2017 онд Монголын анхны сүүний кластер “Нүүдэлчин агро ферм”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд нэгдэж орсноор тасралтгүй 8 жил аж ахуйгаа эрхэлж буй тус сумын Галуут багийн малчин Рагчаасүрэнгийн Батсүрэнгийн гэр бол энэ жил УЛСЫН АВАРГА ФЕРМЕР-ээр тодроод байна.
Тэднийх Франц Улсын мах сүүний хосолмол монбейльярд үүлдрийн сүүний чиглэлийн 30 орчим тооны үнээтэй бөгөөд нэг үнээнээс өдөрт 20-30 л сүү авдаг бөгөөд жилдээ 7-9 мянган литр сүү авдаг. Жилдээ 15 мянган литр сүүг үндэсний хэмжээний томоохон хүнсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлдэг байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан ХАА-н дэд сайд байхдаа ард иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах, экологийн цэвэр сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс анх Францаас мах сүүний хосолмол монтбейльярд үүлдрийн үнээг импортоор оруулж ирж байсан бөгөөд өнөөдөр үр өгөөжөө өгөөд фермерүүд маань аж ахуйгаа амжилттай сайхан авч явааг харахад бахархалтай сайхан байна. Тэр үед мөн сүүний урамшууллыг анх санаачлаад Хүнсний тухай хуулинд тусгаад, олгодог болгосон маань өнөөдөр 1000 төгрөг хүртэл болгоод, малчин фермерүүдэд бодит үр дүнгээ өгч байгаад баяртай байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn