
2025.02.28
Н.Учрал: Төрийн болон ТӨК-ийн орц гарцыг шийдэж, бүтээмжийг өсгөнө
УИХ-ын 2024 оны намрын чуулганы хугацаанд Засгийн газраас “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлж, хэлэлцсэн билээ. Энэхүү хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчит компани хариуцлага, эрх, үүргийн хувьд улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байх, үр ашигтай байх, хараат бус хөндлөнгийн хяналттай байх, компанийн үйл ажиллагаа ил тод байх, компани төр, эсхүл орон нутгийн хүлээх үүргийг хариуцахгүй байх зарчмыг тусгасан юм.
Түүнчлэн, төр, орон нутаг эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой салбарт компани үүсгэн байгуулах боломжгүй болно. Ингэснээр хувийн хэвшил хийх боломжгүй, ашиггүй, төрөөс үзүүлэх зайлшгүй шаардлагатай үйлчилгээ буюу нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний салбарт төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах зэргийг тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан үзэл санаа бүхий “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж, бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэх аж.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn