УИХ-ын чуулганы /2022.06.10/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022.05.04/-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ер нь сүүлд орж байгаа хуулиуд дээр Улсын их хурлын бүрэн эрх, эрх үүргийг хасаж оруулж байна. Хэлэлцүүлгийн явцад энэ асуудалд анхаарна биз ээ. Энэ хуулиар цаашдаа явбал төрийн өмчийн компаниуд хүнд байдалд орох юм байна. Төрийн өмчийн буюу төрийн захиргааны байгууллагын төлөөлллүүд нь цөөхөн болж байгаа юм. Энэ хуулиар төрийн өмчийн хороо ТУЗ-ийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж хийнэ. Төлөөлөн удирдах зөвлөлийг бүхлээр нь төрийн өмчин хороо томилох юм байна. Энэ шалгаруулалт шударга явах уу? Их сургуулиуд гэж сонин байгууллагууд байна. Энэ ямар өмчтэй вэ? Төрийн өмчийн харъяанд байдаг юм уу, хувийх уу. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.06.10/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022.05.04/-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Алдагдалтай ажилладаг, санхүүгийн эрсдэлтэй хуулийн этгээдийг нэгтгэх, худалдан авах татан буулгах замаар эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах гэсэн чиглэлээр компанийн тухай хууль орж ирж байгаа гэж бодож байна. Энэ хуулийг дэмжиж байгаа. Төрд 100 хувь эзэмшүүлэх стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компаниудаа тодорхойлж чадсан уу. Мөн нэгтгэх компаниудаа тодорхойлсон уу? Адилхан чиг үүрэгтэй олон компани байна. Тухайлбал Монголын төмөр зам, Таван толгой төмөр зам, Зүүн баян төмөр зам зэрэг компани. Бүгдээрээ төлөөлөн удирдах зөвлөлтэй. Ийм компаниудаа нэгтгэх ажлаа хэзээ зохион байгуулах вэ? Хуулийн 10.7-д төрийн болон орон нутгийн өмчит компанийг хугацаатай байгуулна гэсэн байна. Энэ хугацаатай байгуулна гэдгийг тайлбарлаж өгөөч. Энд “Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэт үйлдвэр” орох юм уу. Төлөөлөн удирдах зөвлөлийн ажилчдын цалин хөлс, урамшууллыг нээлттэй болгох зүйл энэ хуулинд алга. Цалин урамшуулалтайхолбоотой асуудлыг эргэн харж, хуулиндаа оруулж ирж өгөөч. Компани болчихвол төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй байна гэжээ. Хуучин хуулиар 3-9 гэж байсан. Аймаг орон нутгийн компаниуд голдуу 3-5 ТУЗ-ийн гишүүнтэй байсан бол одоо автоматаар 9 болох юм байна. Үүний цалин хөлс, нэмэгдэл урамшуулал гээд давшгүй зардлууд гарна. Заавал 9 гишүүн байна гэж тодорхойлж оруулах шаардлага байгаа юу? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.06.10/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022.05.04/-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Монгол байгаа авлига Төрийн өмчит компанид байна гэж харсан. Гэтэл тодорхой тоо алга. Бүх тоо баримт зөрж байна, төр өмчөө мэдэхгүй байна. Энэ хууль гарахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ямар ажил нэмэгдэж, ямар ажил хасагдах вэ. Хууль зүйн техник найруулга дээр анхаараарай. Засаг захиргаа, нэгжийн чиг үүргийг энэ хуульд заахгүй. Улс төрийн албан тушаалтаныг ТУЗ-д оруулахгүй гэсэн байна, энэ зөв. Харин төрийн захиргааны байгууллагын төлөөлөл гэж үүнийг тодорхой болгох хэрэгтэй.Энэ үг хэллэг цаашдаа хуульд хэрэглэх үү. Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхгүй гэсэн байна, үүнийг тодорохой болгоорой. Хөгжлийн банкны асуудал яригдаж байна. Гүйцэтгэх захирал, ТУЗК маш их өөрчлөгдсөн зүйл харагдаж байна. Сайдын үүрэг хариуцлага нэмэгдсэн үү, хасагдсан уу. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.06.10/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022.05.04/-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Орон нутагт улстөржилтийг бий болгож, хээл хахуулийг бий болгодог нь орон нутгийн өмчит компани. Энэ компаниудын ТУЗ-д улстөрчид орж байна. Жишээлбэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар орон нутгийн өмчит компанийн ТУЗ-д ордог. Давхар цалин, урамшуулал авна. Нийт борлуултын хэдэн хувь гэхээр 100 гаруй сая төгрөгийг нэг хүн авдаг. Гүйцэтгэх захирал төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулаад мөнгө авна. Ингэхээр төлөөлөн удирдах зөвлөлд орох гэж өрсөлддөг. Энд орохын тулд улстөрийн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг шилж сонгон шалгаруулахад ямар өөрчлөлтийг оруулж өгсөн бэ. Нөгөө асуудал нь орон нутгийн өмчит компаниудын том хэмжээний төсвийг ТУЗ-ийн 9 хүн дангаараа батлаад шийддэг. Уг нь төрийн болон орон нутгийн өмчит компанийн төсөв улсын төсөвтэй ялгаагүй байх ёстой. Хэдэн их наяд төгрөгийн төсвийг төлөөлөн удирдах зөвлөлийн хэдэн хүн дураараа шийддэг. Үүнийг яаж зохицуулах вэ. Төлөөлөн удирдах зөвлөлд орох хүнд ямар шалгуур тавих вэ? Компанийн үйл ажиллагаад яаж хяналт тавих вэ. Мөн орон нутгийн өмчит компаниудыг ямар үндэслэл, шалгуураар үүсгэн байгуулах вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.06.10/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022.05.04/-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төрийн өмчийн компани захиралууд, түүнийг тойрон хүрээлэгчид, тэнд шахаа хийхчид бишээ гэдгийг бид нар улс төрийн хувьд заралсан. Үүнийг хуулиар реформ орж ирж байна. Гэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн суурь хууль, Баялагийн сангийн, Газрын багц хууль орж ирэх ёстой ингэж цогцоороо бид нийт ард түмэндээ баялагийг хүртээх, баялагийг тэгш ард түмэндээ хүртэх зүйлийг хийнэ. Үүнийг Төрийн өмчит компани хувьцаагаар дамжуулан олон нийтийн оролцоо, хяналтыг хийнэ. Тэр гүйцтэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөлийн томилгоонд намын цүнх баригчид биш мэргэжлийн хараат бус олон нийтийн хяналттай ил тод компани засаглалыг бүрдүүлэхийг бид зорьж ийм механизмаар хийж байна. Бид одоо хулгайтай ам хэлээрээ биш, үг үйлдлээр хуулийн аргаар тэмцэх гэж байгаа манлайд энэ хууль орж ирж байгаа учраас дэмжинэ. ҮХ-ийн хүрээнд ганц үгнээс болж гацаа, саад бий болж байгааг судлаачид, хуульчид, улс төрчид дүгнэж байна. ҮХ-ийн 2019 онд оруулсан 6.2 буюу Төрийн нийтийн өмч гэдэг ийм алдаатай нэр томъёо. Үүнийг буруу болсон гэдгийг иргэд, олон нийт хэлж байгаа. Төр гэдэг бол хийсвэр ард түмнээс бий болсон зүйл. Гэтэл ард түмнээс тусдаа өмчтэй байхаар агуулга орсон. Гэтэл төрийн өмчийн компаниудын захиралууд өөрийн өмч мэт боддог. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.