УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Онц чухал объектын жагсаалтаа хэзээ гаргах вэ, Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэр баригдаж байгаа, дотоодын цэргийн хамгаалалт хэрэгтэй. Манай аймагт цэргийн анги байгуулна гэсэн хэзээ байгуулах вэ. Дараагийн асуудал аймгууд дээр баригдаж байгаа ДЦС-ууд. Аймгийн төвийн ундны усан хангамжийн асуудал байна. Бүгд хэвийн хэвшилтэй байдаг. Энэ газруудад Дотоодын цэргийн хамгаалалт маш их хэрэгтэй. Танай байгууллага хандвал боломж бий юу? Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Одоо байгаа хүчин төгөлдөр хуулийн хүрээнд дотоодын цэргийн хангамж ямар байдаг вэ? Бусад байгууллагын ижил түвшинд хүргэх нь зөв. Хууль батлагдсанаар улсын төсөвт хэдэн төгрөг төсөвлөгдөж хэдэн хүн хамрагдах вэ. Дотоодын цэргээр хамгаалуулах асуудал гардаг. Үүнийг Засгийн газраас гаргасан жагсаалтын дагуу явах нь гэж ойлголоо. Хөдөө орон нутагт сумдын цэвэр усны эх үүсвэр зэргийг хамгаалах шаардлага бий. Энэ хууль батлагдсанаар хөдөө орон нутагт ажиллах тал дээр нэмэгдэнэ гэж итгэж байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Дотоодын цэргийг Төрийн цэргийн байгууллага болгосон. Энэ талаас нь үзвэл цагдаатай адилхан хангамжтай, эрхтэй байхыг дэмжиж байна. Энэ нэмэгдэж байгаа зүйлээ хуульдаа оруулсан уу. Албан үүргээ гүйцэтгэж байх даа дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүй албадан саатуулах, цагдан хорих баривчлахад тодорхой хязгаарлалт тавьж болно. Гэхдээ үүнийг заавал Ерөнхий командлагчийн хэмжээнд очиж шийдэх шаардлага байна уу, харуулыг тодорхой хугацаанд томилдог тэр нэгжийн удирдлага хурдан шийдвэр гаргаж болох уу, хугацаа алдахгүй. Дагалдаж яваа хуульд объект гэж орсон үүнийг тодорхой болгоорой. Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.