Өнөөдөр /2018.05.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс, тэжээлийн шинэ таримал, түүний сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах, мөн гэрээний дэргэдэх сангаас хөрөнгө, санхүүжилт авах боломж бүрдэнэ. Түүнчлэн ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнээ чадавхижуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэг хүртэх өргөн боломж нээгдэнэ Засгийн газар үзэж байгаа аж. УИХ-ын гишүү М.Билэгт Монгол өргөн дэлгэр газар нутагтай. Эрүүл органик хүнс гадагшаа гаргах боломж бидэнд байгаа. Хүмүүс органик хүнсэнд мөнгө гаргахаас татгалзахгүй байна.Салбар энэ тал руугаа бодлого гаргах хэрэгтэй. Өнөөдөр манай улс бэлчээр хумигдаж байгаа, уаг уурын нөхцөл өөрчлөгдөж байгаа нь газар доорх баялагаа хайр найргүй хэрэглэж байгаагийн хор уршиг гарч байна. Малын бэлчээр хэтэрлээ гэж байна. Борлуулалтан дээр нь яам анхаарах хэрэгтэй. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун: Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэл 1 сая га газрын нөөцтэй. Гэхдээ газар тариалан эрхлэхэд таатай биш гэсэн ангилалд байдаг. Нэн түрүүнд сорт, технологийн асуудлаа шийдэх хэрэгтэй байгаа.
Өнөөдөр /2018.05.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс, тэжээлийн шинэ таримал, түүний сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах, мөн гэрээний дэргэдэх сангаас хөрөнгө, санхүүжилт авах боломж бүрдэнэ. Түүнчлэн ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнээ чадавхижуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэг хүртэх өргөн боломж нээгдэнэ Засгийн газар үзэж байгаа аж. УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ: Орон нутагт 5 сумын 7 багийн иргэдтэй уулзаад ирлээ. Монгол орон цөлжилтөд оржээ. Судлаач нар 70 хувь нь цөлжиж байна гэсэн мэдээлэл өгч байна. Төр анхаарах хэрэгтэй. Хөдөө орон нутагт мал, хүнгүй хүнд байна. Малчид үүлэнд зориудаар бороо оруулах талаар санал оруулж болох уу? гэж байна. Засгийн газарт санал, асуулга оруулах юм. Цөлжилт байгаль цаг уурын өөрчлөлтөөс болоод ургамалд ямар өөрчлөлт орсон бэ? судалгаа хийсэн үү? Бэлчээрийн бүтэц дээр анхаарах хэрэгтэй байна. Газар тариалан, бэлчээрийн аж ахуйтай холбоотой асуудал их гарч байна. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун: Тариалангийн тухай хууль 2015 онд батлагдсан. Энэ хуульд тусгаснаар Засгийн газрын шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 7 аймгийн 60 сумын 130 баг тариалангийн бүс нутагт орохоор материал ирүүлсэн ажиллаж байна.
Өнөөдөр /2018.05.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс, тэжээлийн шинэ таримал, түүний соортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах, мөн гэрээний дэргэдэх сангаас хөрөнгө, санхүүжилт авах боломж бүрдэнэ. Түүнчлэн ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнээ чадавхижуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэг хүртэх өргөн боломж нээгдэнэ Засгийн газар үзэж байгаа аж. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах гэж байна. Энэ асуудлыг байнгын хороотой зөвшилцсөн үү? Танилцуулгаас харахад зөвхөн газар тариалан руу анхаарч байна. Бэлчээрийн ургамлын генетикийн нөөцийн талаар юм ороогүй байна. ОУБ-т орсноор гишүүн байгууллагынхаа төлбөр тооцоог яаж төлж байна вэ? ОУБ-аас генетикийн ургамлыг чиглэлээр ямар төсөл, хөтөлбөр авах вэ? судалгаа байна уу? ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Яамдуудаас санал авсан. Энэ гэрээнд нэгдсэнээр төлбөр байхгүй. 64 нэр төрлийн ургамлыг оруулсан. 3/1 нь тэжээлийн ургамал байгаа. Санхүүгийн дэмжлэг авах боломж бүрдэнэ.