Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2014-05-30

Буцаасан, хүчингүй болсон 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь нийгмийн шилжилтийн явцад эдийн засаг,  хөдөлмөр эрхлэлтийн бүтцэд гарсан өөрчлөлт болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог, хөдөлмөр, нийгмийн даатгалын талаарх хууль тогтоомжийн шинэчлэл зэргээсшалтгаалан тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэн малчнаар ажилласан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль тогтоомж

2.1. Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэнийг:

3.1.2тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нийгмийн шилжилтийн явцад эдийн засаг,  хөдөлмөр эрхлэлтийн бүтцэд гарсан өөрчлөлт болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог, хөдөлмөр, нийгмийн даатгалын талаарх хууль тогтоомжийн шинэчлэл зэргээс шалтгаалан тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэний малчнаар ажилласан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэх нэг удаагийн арга хэмжээг.

4 дүгээр зүйл.

Хуулийн үйлчлэх хүрээ

4.1. Энэ хуулийн үйлчлэлд 1995 - 2015 онд малчнаар ажиллаж байсан, шимтгэлээ төлж чадаагүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэн хамаарна:

4.1.1. 15 – 60 насны;

4.1.2. малчнаас өөр ажил, мэргэжлээр давхар ажиллаж, орлого олж байгаагүй.

4.2. Бүх шатны сургуульд суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй.

Сайхан хуулийн төсөл санаачилж байгаад баяр хүргье. Гэхдээ энэ малчин гэдэгт малчнаар ажиллангаа давхар орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэх мэт ажил хөдөлмөр давхардуулан хийж байсан бол яах вэ. Гэхдээ дандаа давхар малаа маллаад явж байсан хүн. Эсхүл зөвхөн 1995-2015 оны хооронд л мал тооллогын дүн чин байгаа бол болох юм уу. Малаа маллаж л байсан бол энд хамруулах хэрэгтэй байх гэж үзэж байна.

2016.08.12

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

Дэмжиж байна

2016.12.12

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

5 дугаар зүйл .

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хувь, хэмжээ

5.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь тухайн үед Засгийн газар болон эрх бүхий этгээдээсбатлан мөрдүүлсэнхөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна.

Нөхөн төлж байгаа бүх хугацааны шимтгэлийг 10%-иар нөхөж төлүүлж байгаа нь зөв гэж үззж байна.

2016.08.12

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

6 дугаар зүйл.

Малчны  тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

6.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний малчнаар ажилласан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөнтөлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага хариуцан зохион байгуулна.

6.2. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний малчнаар ажилласан хугацааны тэтгэврийн нөхөн төлсөн шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлнэ.

6.3. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний малчнаар ажилласан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыгНийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.

7 дугаар зүйл .

Бүрдүүлэх баримт бичиг

7.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн малчнаар ажиллаж байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

7.1.1. Иргэний үнэмлэхний хуулбар;

7.1.2. иргэн, түүний гэр бүл тухайн сум, дүүрэгт 1995-2015 онд оршин сууж, малчнаар ажиллаж байсан тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;

7.1.3. иргэн, түүний гэр бүлийн 1995-2015 оны мал тооллогын  баримт;

7.1.4. иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол хөдөлмөрийн болон иргэний гэрээний хувь;  

7.2. Энэ хуулийн 4.1-д заасан иргэн малчнаар ажилласан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлтээ харъяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

aria l ih burduuleh barimttai yumaa tuhain gazart mal ajillaj bsan n unen gesen todorhoilolt bhad l boiishd, mal toollogiin barimt ntr geed ymr ihiin

2016.12.12

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

8 дугаар зүйл..

Хууль хүчин төгөлдөр болох

8.1. Энэ хуулийг 20.. оны ... дугаар сарын ...ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.