
Нийслэлийн засаг даргын тамгын газар
Нийт 2311 мэдээ байна.
-
06/06/23
Хот, нийтийн аж ахуйн 17 төрлийн ажлыг үе шаттайга...
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргээс цахимаар удирдан зохион байгуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 12 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90 орчим хувьтай байжээ. Тухайлбал, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээн... -
06/06/23
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүү...
Засгийн газар өнгөрсөн есдүгээр сард “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 340-р тогтоолыг гаргасан. Тодруулбал, тус тогтоолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр, холбогдох хууль, журмын дагуу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр тусгасан. Тэгвэл энэ хүрээнд “Төрийн зарим чиг үүргийг... -
02/06/23
Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг шалгалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Дугуй цагаан орчмын тохижилтыг зургаадугаар сарын 1-н гэхэд дуусгах үүрэг өгсөн. Тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Цагаан толгой нуур” компанийнхан бүтээн байгуулалтыг хугацаандаа дуусгахаар төлөвлөсөн ч бороо орсонтой холбоотойгоор хугацаа алдсан гэдгийг хэлж байв. Мөн явган хүний болон дугуйн за... -
30/05/23
Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орлоо
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан оролцов. Нийт есөн тасаг, 250 ортой, хоёр блок бүхий долоон давхар тус төв ашиглалтад орсноор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 ... -
30/05/23
Камбож, Лаос, Тажикстан Улсын төлөөлөгчид Улаанбаа...
Швейцарын хөгжлийн агентлагийн Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байгаа “Хотын засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулах” төслийн туршлагыг судлахаар Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикстан Улсын төлөөлөгчид манай улсад ирээд байна. Туршлага судлах уулзалт өнөөдөр болж, нийслэлийн удирдлагууд хийгээд Монгол Улс дахь Швейцарын Хамтын ажиллагааны газрын Орлогч дарга Бенуа Мейер-Биш бо... -
29/05/23
Хүүхдийн баяраар Хүүхэд хамгааллын баг ажиллана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулна. Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ажил... -
29/05/23
Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлнэ
Улаанбаатар хот төсвийн нийт орлогынхоо 55.5 хувийг хувь хүний орлогын албан татвараар, 7.9 хувийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараар бүрдүүлж байна. Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгүүдийг таван бүсэд хуваан, жилд нэг удаа 0.6-1 хувийн татвар хураадаг. Тухайлбал, хотын төвийн буюу нэгдүгээр бүсэд байрлалтай үл хөдлөх хөрөнгөөс нэг хувийн татвар хурааж байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчл... -
29/05/23
Авто замын бүтээн байгуулалтад хамгийн тулгамдсан ...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудын хамт салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудал хийгээд шийдлийн талаар санал солилцож буй. Энэ хүрээнд хүнс болон барилгын салбарынхантай уулзсан бол өнөөдөр авто замын салбарын 30 орчим аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. Аж ахуйн нэг... -
29/05/23
“Соёлын сэргэлт-2023” аян нийслэлд эхэллээ
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэгтэй, уламжлал, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлсэн, эерэг хандлагатай, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Уг аяны нээлт нийслэлд Баянзүрх дүүрэгт боллоо. Аяны нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн с... -
26/05/23
Үндэсний номын баяр эхэллээ
Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой Үндэсний номын баяр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ өдгөө 33 дахь удаагаа болж буй. Номын баярын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Номын соёлт ертөнц" ТББ-ын гүйцэт... -
26/05/23
Нийслэлчүүд агаар бохирдуулагч эх үүсвэрээ тоолж д...
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь ”Агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл, тооллого явуулж, мэдээллийг шинэчлэх” ажлыг 2022 оны 12 дугаар сарын 15-аас 2023 оны 03 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж дууслаа. Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэгт 2022-2023 оны байдлаар 3-15квт хүчин чадалтай ахуйн хэрэглээний 162,552 зуух, 16-100 кВт хүчин чадалтай 3,751 зуух, 100 кВт-аас дээш хүчин ... -
26/05/23
7.72 га газрыг нийтийн эдэлбэрт авч, тохижуулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлаар Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа. Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруул... -
25/05/23
-
25/05/23
-
24/05/23
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн төслийг Засгий...
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тодруулбал, УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 11 жил болж байгаа уг ... -
24/05/23
Хоёр гүүрийн бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуус...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Яармаг, Зайсанд хийж буй гүүрийн байгууламжийн барилгын талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Тодруулбал, Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 391.5 метр, 54.8 метр болон 36.7 метр урт гурван гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Одоогоор Дунд гол дээгүүр баригдах урт төмөр бетон гүүрийн 39 ширхэг д... -
23/05/23
Ү.Оюунзул: Бусдын төлөө ажиллах үеэс эхэлсэн амьдр...
Хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзулыг урьж ярилцлаа. Түүний хувьд мод тарих, арчлах, хайрлах үзлийг нийгэмдээ түгээж, нийслэлийн иргэдийн тоотой тэнцэхүйц мод тарих зорилго тавин ажиллаж байна. Түүнтэй бид улс төр дахь эмэгтэйчүүдийг оролцоо, гэр бүлийн үнэ цэн, мод тарих аргачлал зэрэг олон сэдвээр ярилцлаа. Ү.Оюунзул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй ажил, амьдралаа холбоод, д... -
23/05/23
“Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
Онцгой байдлын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг таниулах зорилгоор “Бэлэн бай” аян зохион байгуулж буй. Энэ хүрээнд Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа, мөн газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Өнгөрсөн х... -
23/05/23
Гарааш чөлөөлсөн 85 байршилд тохижилтын ажил хийгэ...
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон эвдрэл, гэмтэлтэй байгаа авто зам болон явган хүний зам талбайг засв... -
23/05/23
Чэжү хотын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСУ-ын Чэжү хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Улаанбаатар хотын талаар танилцуулж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тэрбээр “Бид БНСУ-ын олон хоттой найрсаг харилцаатай байдаг. Чэ...
Нийт 116 хуудас/2311 мэдээ