Нийслэлийн засаг даргын тамгын газар
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Х.Нямбаатар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

М.Алтангэрэл

Сүхбаатар дүүргийн засаг дарга

2026 2027 2028 2029 2030
Нийт 2311 мэдээ байна.
  • 15/08/23

    Хотын эргэн тойронд аялал жуулчлалын бүсийг хөгжүү...

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны II хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Ерөнхий сайд, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Хурла...
  • 15/08/23

    Ерөнхий сайд өвлийн аялал жуулчлалд бэлтгэж эхлэх ...

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын зарим үр дүнгээс дурдаад цаашид өмнөх шийдвэрүүддээ дүгнэлт хийж, ололт амжилтаа бататган ажиллах хэрэгтэйг тэмдэглэ...
  • 12/08/23

    ШАХМАЛ ТҮЛШ ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ГОЛОМТ ХОЛБООТОЙ САНАЛ ...

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, 2023-2024 оны халаалтын улиралд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний тээврийн 31 компанийн нэгтгэл болох Монголын сайжруулсан шахмал түлш тээвэрлэгчдийн “Голомт” Төрийн бус байгууллагатай зөвлөлдөх уулзалтыг ...
  • 11/08/23

    Үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн ...

    Наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дахь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгохоор болсон. Газры...
  • 10/08/23

    Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар Нийслэл дотоодын зах зээлд үнэт цаас арилжаалж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зарим төсөл арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотойгоор Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн. Тус хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хороод, намын бүлгүүдийн санал дүгнэлтийг сонсож, Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт намын бүлгүүд болон хороодоос гаргасан саналыг тусг...
  • 10/08/23

    Нийслэл хот 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний 10...

    Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттай арилжаалах асуудлыг хуралдаанаар хэлэлцэв. Энэхүү үнэт цаасаар санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хувьд нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжиж буй сургуул...
  • 09/08/23

    "Улаанбаатар 2023" Зүүн Азийн наадамд оролцох баг ...

    Монгол Улсад анх удаагаа болох гэж байгаа "Улаанбаатар 2023" Зүүн Азийн наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулах ёслолыг зохион байгууллаа. Наймдугаар сарын 16-23-нд 11 спортын 12 төрлөөр зохиогдох энэхүү наадамд зохион байгуулагч орон Монгол Улсаас 181 тамирчин, 42 дасгалжуулагч оролцох юм. Олимпик хауст болсон “Улаанбаатар 2023” Зүүн Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдад хүн...
  • 08/08/23

    Үерийн эрсдэлтэй байршилд буусан айлуудыг нүүлгэн ...

    НОК-ын Шуурхай штабаас үерийн дараах нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод усархаг аадар бороо орж эхэлсэн. Улмаар Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 38.3 га талбай буюу Жамсран уулын баруун талын аманд уруйн үер буусан юм. Үүний улмаас дөрвөн хүн /1 хүүхэд/ харамсалтайгаар амиа алдсан. Мөн 356 өрх, 25 аж ахуйн нэгж...
  • 07/08/23

    Үерийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн ар г...

    Үер усны гамшгийн нөхцөл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өглөө. Тодруулбал, Наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас Улаанбаатар хотод орж эхэлсэн усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жамсран уулын баруун аманд уруйн үер буусан. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр 20:00 цагт 5 мм, 20:00 цагаас хойш 7 мм буюу ний...
  • 07/08/23

    Үерийн усанд дахин өртөх магадлалтай айлуудыг дару...

    Үер усны гамшигтай холбоотойгоор Цагаан даваа орчимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт ажиллалаа. Энэ байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын албан хаагчид ажиллаж, үерийн үеэр урсаж орж ирсэн лаг шавар, барилгын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨА...
  • 04/08/23

    Үйлдвэрийн гудамж, Гачуурт-Шархад чиглэлийн замын ...

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд авто зам тавих, өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж, мөн Гачууртаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто зам, гүүрний ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км урт,...
  • 01/08/23

    Хотын дарга хот төлөвлөлт, стандартын мэргэжилтнүү...

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчидтай уулзлаа. Энэ хүрээнд барилга, хот байгуулалт, стандарт хяналтын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, санал солилцсон юм. Хотын дарга Д.Сумъяабазар: -Нийслэл хотод тулгамдаж буй томоохон асуудал нь хот төлөвлөлт, хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилттэй холбоотой. Өчи...
  • 01/08/23

    Даншиг наадмын үеэр “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм ши...

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 18 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл хангаж, төлөвлөсөн ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 25 байгууллага 658 төсөл, арга хэм...
  • 31/07/23

    ХАА-н хангамжийн ажилчдын 27-р байрыг буулгаж дахи...

    Олон жилийн турш гацаанд ороод байсан Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын 27-р байрыг буулгаж шинээр барилгажуулах ажлыг эхлүүлэхээр шат дараатай арга хэмжээ авч ажилласны хүрээнд өнөөдөр бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болж байна. Уг байрыг шинээр барих барилгын төсөл хэрэгжүүлэгчээр “Мөнгөн цахиурт” ХХК ша...
  • 31/07/23

    Нийслэлийн үнэт цаасаар татан төвлөрүүлсэн хөрөнгө...

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлаар нийслэлийн үнэт цаас гаргахтай холбогдуулан 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай, мөн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар НЗДТГ-ын дарга И.Баатархүү танилцууллаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн н...
  • 31/07/23

    Хот төлөвлөлтөд салбарын судлаачид, мэргэжилтнүүди...

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хот төлөвлөгч, инженер, архитекторууд болон энэ салбарын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт хийлээ. Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -Жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй хүн амын төвлөрөл, үүнийг дагасан хот төлөвлөлт, дэд бүтэц, инженерийн байгууламжийн асуудлуудыг шийдэх, өмнөх алдаагаа засах талаар санал солилцо...
  • 28/07/23

    Монголын баг тийболын тэмцээний аваргын алтан цомы...

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ болон тийболын тэмцээнд аваргын алтан цомын эзэд болсон баг тамирчдыг хүлээн авч, баяр хүргэлээ. Tийболын аварга шалгаруулах тэмцээн нь 2023 оны долоодугаар сарын 19-26-ны хооронд Япон Улсын Анан хотод болж, 35 баг хүчээ сорьсон. Манай улсаа...
  • 27/07/23

    Зургаан га газрыг НЗДТГ-т шилжүүлнэ

    Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Орон сууцны 7 дугаар хороолол орчим нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд чөлөөлсөн газруудын судалгааг НЗДТГ-ын дарга И.Баатархүү танилцууллаа. Тодруулбал, Нийслэл дэх гэр хорооллын газар чөлөөлөх, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах журмаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр х...
  • 27/07/23

    Нийслэлийн үнэт цаасаар санхүүжүүлэх төсөл, арга х...

    Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу Улаанбаатар хотын үнэт цаас гаргах, арилжаалах, бүртгэх, төлбөр хийх, төвлөрүүлсэн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой эрх зүйн орчныг судалж, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг ...
  • 27/07/23

    Угсармал орон сууцуудыг дулаалснаар 3, 4 дүгээр хо...

    Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцууллаа. Хоёр үе шаттайгаар 60 сарын хугацаанд хэрэгжих төсөл нь дулааны техникийн шинэчлэлийн хөтөлбөрийг эхлүүлж, барилгын эрчим хүчийг хэмнэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд дулаан техникийн шинэчлэлд хамрагдах барилгад орон сууц ө...
Нийт 116 хуудас/2311 мэдээ