
Нийслэлийн засаг даргын тамгын газар
Нийт 2311 мэдээ байна.
-
20/06/23
Нийслэлийн үнэт цаас гаргах ажилд хамтран ажиллах ...
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан бөгөөд Засгийн газраас Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцэн батлаад буй. Өдгөө тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх, Сангийн яаманд саналаа хүргүүл... -
20/06/23
"Эх оронч сурагч" зорилтот аялал эхэллээ
Хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, экологийн боловсрол олгох, монгол ахуй, соёлыг таниулах зорилгоор “Эх оронч сурагч” төслийн хүрээнд зорилтот аяллыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 40 сурагч зургаан шөнө, долоон өдрийн хугацаанд Халх голын сав нутгаар аялж, цэргийн анги, заставын үйл ажиллагаатай танилцах юм. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон ... -
19/06/23
-
19/06/23
Байгальд ээлтэй технологи үзэсгэлэн худалдаа зохио...
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран байгальд ээлтэй технологи үзэсгэлэн худалдааг 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр IC парк олон улсын худалдааны төвд зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаагаар байгаль орчинд ээлтэй, инновацлаг бүтээгдэхүүнийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрхүүдийн зуухны стандартыг мөрдүүлэ... -
16/06/23
Энэ онд 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай ба...
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-при тэмцээн Үндэсний соёл амралтын хүрээлэнд үргэлжилж байна. “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох албан ёсны цуврал тэмцээнүүдийн нэг гэдгээрээ онцлогтой тус тэмцээнд гадаадын есөн баг, Монгол Улсын таван баг буюу нийт 14 баг өрсөлдөж байгаа юм. -
16/06/23
З.Төмөртөмөө:Ажлын байр бий болгож буй хүмүүсээ дэ...
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Тулах цэг төв” ТББ болон “Эко гар утасны тавиур” ХХК-д ажиллалаа. Энэ үеэр тус газруудын үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдал, ажиллах орчинтой танилцахын сацуу тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм. “Хөгж... -
16/06/23
Нийслэлийн үнэт цаас гаргахаар бэлтгэл ажлыг ханга...
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах бэлтгэл ажлын талаар НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл танилцуулав. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Ни... -
14/06/23
Зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгаж ...
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянгол дүүргээс цахимаар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 11 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90 орчим хувьтай байжээ. Тухайлбал, авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэ... -
14/06/23
Нийслэл дэх жендэрийн салбар хороо хуралдлаа
Нийслэл дэх жендэрийн салбар хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга З.Төмөртөмөө удирдан явуулсан бөгөөд төлөвлөгөөний төслийг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай танилцуулав. Хурлаар жендертэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэл дэх жендэрийн эрх тэгш байдлыг хан... -
14/06/23
Хотын дарга Берлиний цэргийн тойргийн командлагч Ю...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ХБНГУ-ын Берлиний цэргийн тойргийн командлагч, бригадын генерал Юрген Ухтманн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэ... -
13/06/23
10 уулзварын гэрлэн дохионы асалтын хугацааг өөрчи...
“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III” хамтарсан зохицуулах хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлын эхэнд ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи төсөл хэрэгжиж дуусахад богино хугацаа үлдсэн, төслийг үр дүн... -
13/06/23
“Бүтээлч болгоё” Олон Улсын Ардын урлаг, гар урлаа...
Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дарга Ж.Сандагсүрэн оролцлоо. Үзэсгэлэнгийн хүрээнд энэ сарын 12-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд үндэсний хувцасны парад, загварын шоу, гар урлалын үзэсгэлэн худалдаа, воркшоп сургалтууд болно. Мөн монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан у... -
13/06/23
-
13/06/23
Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын трасс...
Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил өнгөрсөн жил эхэлсэн. Энэ хүрээнд 1.2 км урт дөрвөн эгнээ авто зам, 36 метр урт гүүр, явган зам, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, зарим ажлаа дуусгаад буй. Энэ замыг цааш “Hermes” төв хүртэл үргэлжлүүлэх юм. Гэвч газар чөлөөлөлттэй холбоотойгоор замын ажил нэг жил гаруй саатаад байгаа бөгөөд замын трасст өртсөн “Эрэл&rdquo... -
10/06/23
Ширээний теннисний Улаанбаатар хотын аварга шалгар...
Тэмцээнд 16 клубийн 130 орчим тамирчин оролцсон бөгөөд олон улсын эрхтэй 14 шүүгч ажиллажээ. Энэ жилийн хувьд нийслэлийн есөн дүүргээс гадна 21 аймгийн тамирчид нээлттэй оролцож байгаагаараа онцлог юм. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний шилдгүүдэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн д... -
09/06/23
Дадлага сургуульд 2900 гаруй хүн оролцож, харилцан...
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаатай ... -
09/06/23
Ажлын газрын гишүүд “Нисэх цагаан хаалга” цогцолбо...
Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд баригдаж байгаа “Нисэх цагаан хаалга” цогцолбор барилгын ажил удаашралтай байгаатай холбогдуулан иргэд гомдол гаргаад байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Маргааш “Нисэх цагаан хаалга” цогцолбор барилгын газар дээр ажиллах болно. ... -
07/06/23
Нийслэлийн эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндий...
Нийслэлийн Засаг даргын 2023 оны "Салбар зөвлөл байгуулах тухай" А/502 дугаар захирамжаар “Нийслэлийн эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөл”-ийг байгуулж, анхны хурлаа өнөөдөр хийлээ. Салбар зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хурлыг удирдан явуулсан... -
07/06/23
“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтий...
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй “Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн” багийн ахлах Инчул Хвантай уулзлаа. Энэхүү төслөөр 2020-2023 онд нийт 11 цэцэрлэг, 4 сургууль, 13 орон сууцны барилгыг дулаалсан байна. Мөн төрийн өмчит 7 байгууллагын халаалтын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулааны системд холбосноор агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь ... -
06/06/23
Маргаашаас эхлэн 72 цаг гамшгийн болон эрэн хайх, ...
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар болжээ. ЗУРГААДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР 16 ЦАГТ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АРД ИРГЭД НҮҮН ШИЛЖИХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр: "Өнөөдрийн байдлаар бэл...
Нийт 116 хуудас/2311 мэдээ