
Засгийн газрын хэрэг эрхлэх газар
Нийт 921 мэдээ байна.
-
14/01/25
Бүсийн зөвлөл байгууллаа
Засгийн газрын өргөтгөсөн хуралд аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нар оролцож байна. Аймаг, нийслэлийн удирдлагууд “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг “Бүсчилсэн хөгжил”-ийн үзэл баримтлалыг бодит ажил болгох үүрэг, даалгавар хүлээсэн хүмүүс. Энэ хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн өөр хоорондоо уялдаат... -
11/01/25
Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг иргэдийн амьдралын...
Ерөнхий сайдын дэргэдэх нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо. Өнөөдрийн хура... -
10/01/25
Ураны төсөл хэрэгжиж, хуримтлалын сан арвижих боло...
Дэлхий нийтээрээ цөмийн эрчим хүчийг ногоон буюу тогтвортой цэвэр эх үүсвэр хэмээн зарлаж байна. Дэлхийн зах зээлд цөмийн түлш ураны хэрэгцээ жил бүр тасралтгүй өсөж байгаа.Манай улсад 192,2 мянган тонн ураны нөөц бүртгэсэн нь дэлхийн ураны нөөцийн 3%-ийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд 10-д жагсаж байна. Манай улс үүнд анхаарлаа хандуулан урт хугацааны хөгжлийн бодлогодоо энэ талаар тусгаж, тодорхой ажил хийгдсээр байна.... -
08/01/25
“Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк...
Төрийн өмчит компаниудын 2025 оны бизнес төлөвлөгөө, төсвийн төлөвлөгөөний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанд “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Төрийн банк” ТӨХК-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор олон ул... -
08/01/25
УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.08) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Улаанбаатар хотын хүн амын тоо эрчимтэй өсөж, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр төлөвлөлтгүй суурьших, байгаль орчин доройтох, улмаар иргэдийн эрүүл, аюу... -
08/01/25
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж,...
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.08) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Тус хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчит компани хариуцлага, эрх, үүргийн хувьд улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байх, үр ашигтай байх, хараат бус хөндлөнгийн хяналттай байх, компани... -
07/01/25
Н.Учрал: Төрийн өмчит компаниуд сайн засаглалтай, ...
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлж, иргэдийн хуримтлалын дансыг арвижуулахын тулд уул уурхайн төрийн өмчит компани бүр сайн засаглалтай, үйл ажиллагаа олон нийтэд ил тод нээлттэй байх ёстой. Үе үеийн Засгийн газар Төрийн өмчит компанийн бие даасан засаглалыг сайжруулна гэдэг ч бодит байдал дээр улс төрийн нөлөөнд байсаар байна. Энэ нь холбогдох хууль, эрх зүйн орчин тодорхой бус байгаатай шууд холбоотой. Тийм учр... -
07/01/25
Н.Учрал: Ураны хөрөнгө оруулалтын гэрээн дээр өгөө...
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах MV-018915 дугаартай “Дулаан-Уул”, MV-018916 дугаартай “Зөөвч-Овоо”, MV-018914 дугаартай “Өмнөт” цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, ... -
07/01/25
-
03/01/25
Монгол Улс цөмийн салбартаа шинэчлэл хийлээ
Олон жил яригдсан, олноороо талцан маргадаг уран төсөл урагшилна Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр гэж батлагдсан. Энэ хөтөлбөрт дөрвөн жилд хэрэгжүүлэх 14 мега төслийг тодорхойлсон байгаа. Эдгээр төсөлд Монгол-Францын хамтарсан ураны төсөл багтсан. Ер нь энэ төслийг хэрэгжүүлэх асуудлыг аль 1997 оноос ярьж байсан боловч эрх зүйн орчин нь тодорхойгүй байсаар ирсэн. Тиймээс шаардлагатай эрх зүйн... -
01/01/25
Эх дэлхий, эх орны өнцөг булан бүрд аж төрөн сууга...
Улиран одож буй 2024 он 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бодитоор хэрэгжиж эхлэх үндэс тавигдсан, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг түмэн олондоо хүртээж үндэсний баялгийн сангийн хуримтлал иргэн бүрд хүрэх реформ хэрэгжиж эхэлсэн түүхэн жил байлаа. Улс эх орныг хөгжилд хөтлөх томоохон төслүүдээ хамтарсан Засгийн Газар байгуулагдсанаар гараанаас гаргаж чадлаа. Хаалттай бүхнийг нээлттэй болгох “ШИЛ” ажиллаг... -
30/12/24
Монголын хаанаас ч интернетэд холбогдоно
УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Монгол Улсын сансрын үндэсний зөвлөлийн даргын хувиар SpaceX компанийн Starlink түншлэлийн захирал Шон Тейлор, Хиймэл дагуулын бодлого хариуцсан ахлах менежер Шарон Жан нартай уулзаж ажил хэрэгч бүтээлч яриа өрнүүлэв. Цахим хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Starlink-ийг Монгол улсад нэвтрэх хууль, эрх зүйн орчныг бий болгож байлаа.Энэ удаа гар утаснаасаа байршил үл... -
27/12/24
Н.Учрал: Хархорум гэдэг бол дэлхийн брэнд
УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Ер нь бол хотыг инженерүүд өөрсдөө л төлөвлөж байгуулж хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр босгодог. Улаанбаатар хотыг хувийн хэвшил босгосон. Гэхдээ төрд байсан ганцхан одоо үүрэг нь зохицуулж өгөх ёстой байсан. Гэтэл зохицуу... -
27/12/24
Н.Учрал: "Хархорум" гэдэг нэр дэлхийд брэнд болчих...
УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Анх удаа бид нар хотыг төлөвлөж байгуулж, үзэх хэрэгтэй гэдэг санаачилгаар энэ Хархорин хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих тухай хуулийг ЗГ-аас өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Хархорин хотоо сэргээн байгуул... -
27/12/24
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих ...
УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. ... -
26/12/24
“Бадрах Энержи” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн...
УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. ... -
26/12/24
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөр...
УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Цөмийн энергийн тухай хуульд заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын... -
25/12/24
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орды...
Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төслийн нэг болох Монгол, Францын хамтарсан ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг судалж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай тө... -
25/12/24
2025 оныг "Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрл...
Засгийн газрын тогтоол гарч, “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил" болгон зарлаж, энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргах, салбар дундын уялдаа зохицуулалтаар хангах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг 2025 оны нэгдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүл... -
24/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомты...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй нартай уулзлаа.Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар ярилцав. БНХАУ-ын Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлыг хоёр орны Засгийн газар хооронд олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн ...
Нийт 47 хуудас/921 мэдээ