#Шилэн хууль3 мин унших
Ураны төсөл хэрэгжиж, хуримтлалын сан арвижих боломж бүрдлээ

Дэлхий нийтээрээ цөмийн эрчим хүчийг ногоон буюу тогтвортой цэвэр эх үүсвэр хэмээн зарлаж байна. Дэлхийн зах зээлд цөмийн түлш ураны хэрэгцээ жил бүр тасралтгүй өсөж байгаа.Манай улсад 192,2 мянган тонн ураны нөөц бүртгэсэн нь дэлхийн ураны нөөцийн 3%-ийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд 10-д жагсаж байна. Манай улс үүнд анхаарлаа хандуулан урт хугацааны хөгжлийн бодлогодоо энэ талаар тусгаж, тодорхой ажил хийгдсээр байна.
Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цөмийн энергийн тухай хууль болон дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр Засгийн газраас цацраг идэвхт ашигт малтмалыг хөрөнгө оруулагч талтай хамтран ашиглахдаа зөвхөн хувьцаа эзэмших замаар бус Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх. Түүний үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ноогдуулж байх зарчмыг бусад хэлбэрээр хангуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн билээ.
Энэ хүрээнд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьж, УИХ-ын чуулганы /2025.01.09/-ний өдрийн хуралдаанаар баталлаа.
Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах "Дулаан-Уул", “Зөөвч-Овоо”, “Өмнөт” гэсэн талбайд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, орлуулах асуудлыг тусгасан юм.
Засгийн газар 10%-ийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг эзэмшсэнээр бусад энгийн хувьцаа эзэмшигчдээс тэргүүн ээлжид ноогдол ашиг хүртэх. Хувьцаанд ноогдох хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй байх бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл болзлын дагуу худалдан авах боломж бүрдлээ.
