УИХ-ын чуулганы 2024-12-26-ний хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй танилцаад, танилцуулгуудыг хараад явж байхад энэ хэлцэл бол санхүүгийн хувьд их олон аятайхан нөхцөлүүдийг тусгасан нэлээн сайн хийгдсэн хэлцэл гэж дүгнэж байгаа. Хоёр гол асуудал тусгагджээ гэж онцолж хэлэхийг хүсэж байна. Тэр өгөөж тохируулах асуудлыг гишүүд нэлээн ярилаа. Хэрвээ бид нар борлуулалтын орлогоос тооцож авч байгаа АМНАТ ямар нэгэн эрсдэлийн улмаас бидний хүртэх ёстой үндсэн хуулийн 6.2-т заасан 51%-даа буюу дийлэнх гэдэгтээ хүрч чадахгүй байгаа нөхцөлд, хөрөнгө оруулагч талаас зардал болгоод ч гэсэн энийг нэмж авнагэдэг бол нэг талдаа давуу тал. Хоёр дахь асуудал нь 10%-ийнхаа хувьцааг энгийн хувьцаагаар биш давуу эрхийн хувьцаагаар авч байгаа. Энэ бол нэг том давуу тал. Бидэнгийн хувьцаа эзэмшигчдээс илүүтэйгээр 10%-ийнхаа давуу эрхийн хувьцаанд ноогдох ноогдол ашгаа нэн тэргүүнд авах боломжтой. Шаардлагатай тохиолдолд бусад сангаас ч гэсэн ноогдол ашгийг олгох боломж бүрддэг. Энэ бол гэрээний давуу тал байна. Цаашдаа тодорхой асуудлууд дээр анхаарах ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл хийгдэж байгаа цаг үед бид нар энэ тодорхой ойлголтуудаа нэг талд нь гаргаж авах нь зөв болов уу. Үүнтэй холбоотой нэг тодруулах асуулт байгаа юм. Бид нарт ямар 2 ойлголт яваад байна гэхээр 1 дүгээрт нь стратегийн орд газрын хувь эзэмшлийн асуудал яригдаад байгаа. Энэ бол үндсэн хуулийн 6.1 Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д зааснаар газрын хэвлийн баялаг ашигт малтмал гэдэг бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна, ард түмний өмч, төрийн өмч юм гээд заачихса. Өөрөөр хэлбэл төрөмчлөгчийн хувьдаа тодорхойхувийн хэвшилд ашиглах эрхийг нь лицензээр дамжуулж олгож байгаа. Нөгөө талдаа компанийн хувь хувьцаа эзэмшигчийн асуудал яригдаж байгаа. Компанийн хуулиар бол энэ хувьцаа эзэмшигчийн 34% болон 51%. Энэ бол хөрөнгийг өмчилж хөрөнгийн эзэн байх өмчлөгчийн асуудал яригдаад байгаа. эдгээр асуудлаа бид ялгаж салгаж авч явах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Уул уурхайн сөрөг нөлөөлөлд өртөж байгаа бүс орон нутагт Амнатийн төлбөрийн 30-аас доошгүй хувь хуваарилах гэдэг энэ үзэл санааг дэмжиж буй Их хурлын гишүүддээ их баярлалаа. Бүс нутгийн иргэд олборлолтын сөрөг нөлөөлөлд заавал өртөнө. Байгаль орчин, сэтгэл зүй талаасаа шороо тоосжилт гээд. Тийм учраас ОУ-д30-аас доошгүй хувийг нь тухайн бүс нутагт хөрөнгийг нь орон нутгийн хөгжлийн санд нь хуваарилдаг ийм тогтолцоотой. Тэгээд Канад, Австралид энэ жишгээр явдаг.Технологийн хувьд бол газар доогуур уусган баяжуулах арга, сайн жишгийг бид нар авлаа гэж хууль санаачлагчид бол тайлбарлаж байгаа. Яг үүнтэй адилхан сайн жишгийг бид нар авах нь зүйтэй. 30%-аас доошгүй хувийгхуваарилах нь зөв. Орон нутгийн иргэдийг төлөөлж байгаагийн хувьд энэ зарчим дээрээ зогсоно.Ирэх 7 хоногийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ дээр холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, танилцуулахыг ЗГ-т даалгасан ийм тогтоолын төсөл гаргая гэдэг дээр зарчим дээр тогтсон. Суурь Амнат гээд 5% байгаа, энэ 5%-ийн 30% буюу 1,5% нь суурь Амнатын 1,5%-ийг л орон нутгийн хөгжлийн санд хуваарилах ёстой. Энэ хуваарилах асуудал яригдаж байгаа гэдгийг тайлбарлаж хэлэх нь зүйтэй. Өсөн нэмэгдэх Амнат болон тусгай Амнатын хувьд бол энэ хуулийн үйлчлэл орох уу, үгүй юу гэдэг нь тусдаа асуудал .Жишээлбэл Дорнод аймагт газрын тосны нэг л талбай дээр рояалтитооцдог. 7,5%-аар 21 дүгээр талбай дээр . Эндээс жилд 60 тэрбум төгрөг ороход. үүний 30%-ийг нь буюу 18 тэрбум төгрөг нь тэр сөрөг нөлөөлөлд өртөж байгаа, Дорнод аймгийн Матад Халх гол суманд хуваарилах ёстой хөрөнгө. гэтэл энэ нь 21 аймагт 500, 500 саяар хуваарилагдчихаад байгаа. Тэгэхээр сөрөг нөлөөлөлд өртөөгүй бүс нутаг өртсөн бүс нутаг 2-т яг адилхан хэмжээнийхөрөнгө оруулалт очихоор тэнд байгаа нутгийн иргэдийн хувьд бол үүнийг ерөөсөө дэмжихгүй. Ирэгдийн эсэргүүцлийн гол шалтгаан нь энэ.Бусдаар орон нутагт заавал илүү мөнгө авах гээд байгаа асуудөл биш. Харин 70%-ийг нь улсын хэмжээндээ хуваарил, 30%-ийг л тухайн орон нутагт нь сөрөг нөлөөлөлд өртөж байгаагийн хувьд байгаль орчныг нөхөн сэргээх, зам харгуй тавих, малчид иргэдийн амьжиргааг дэмжих бэлчээр усанд нь дэмжлэг үзүүлдэг одоо хүүхдүүдийнх нь ирээдүйд нь зориулсан ийм зүйл дээр хуваарилъя гээд энэ олон улсын л одоо жишгийг явж байгаа гэдгийг би бас зориуд энэ дээр бас хэлэх нь зүйтэй байх. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулж болох эрх зүйн зохицуулалтыг хийчихсэн юм. Цөмийн энергийн тухай хуулиараа хийчихсэн. Тэр 34%-ийг орлуулахдаа 10%-ийг нь давуу эрхийн хувьцаагаараа орлуулъя. Үлдэж буй 24%-ийг нь АМНАТ-аарих тодорхой зааж байгаа. Одоо 5%-аар орлуулахаар ингэж орж ирж байгаа. Үндсэн хуулийн 6.2 буюу ашигт малтмалын үр өгөөжийн дийлэнх хэсэг ард түмэнд үлдэх тухай. Энэ үзэл санааг бодитой болгох гэж нэлээн сайн ажиллаж байгаа юм билээ. Энэ бол их сайн . Их хурал дээр ороод ирэхээр ярих зүйлүүд олон бий. Өнөөдөр гэрээ байгуулахад 10%-ийн давуу эрхээр, цаад 24-ийг нь АМНАТ-ийн 5%-аар орлуул аа гэдэг ийм эрхийг ЗГ-таа өгөөд , тэр дагуу одоо гэрээний үндэслэл болж хийгдэх ёстой. Гэтэл тооцооллын нь харахаарцаад 5%-аар орлуулаад байгаа зүйл дээр эргэлзээ үүсээд байгаа. Нийт Амнат тооцох бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг 15 орчим тэрбум доллар байхаар төсөөлөл харагдаад байгаа. 5%-аар тооцох юм бол 750 сая долларын тухай л асуудал. Томсгосон тооцоогоор нь татварын дараах буюу ноогдол ашиг хуваарилах ашгийгбараг 7 орчим тэрбум доллар гэж хараад байгаа. Үүнийг хэрвээ 24%-аар тооцох юм бол 1,5 тэрбум долларын тухай асуудал яригдах гээд байх шиг байгаа юм. Тэгэхээр энэ 2 хоорондоо дүйх тухай асуудал байгаа 51%-аа. Том бодоцгоогоод тусгайлсан эрх зүйн зохицуулалтаар гаргаад өгчихсөн. Зохицуулалтаа хангахгүйгээр асуудал хийчих юм бол энэ гэрээ өөрөө эрх зүйн зөрчилтэй гэрээ болж хувирч харагдана. Тийм учраас тэр Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудад заагдсан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр төрийн эзэмшлийн хувиа орлуулж болох тэр зохицуулалтаа харж энэ хувь нь өөрөө л тогтогдох ёстой зүйл . Тэгэхээр үүнийгИх хурал, ЗГ-таа суурь чиглэлээ болгож өгөхдөө, , зөв тогтоож өгөхгүй бол эргэлзээ үүсгэнэ.Үүнийг би зориудөнөөдрийн чуулганы хуралдааны протоколд тэмдэглүүлэхээр хэллээ.
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ заалтыг дэмжиж байгаа. Оюутолгойдээр бидний алдсан алдаа 34% эзэмшинэ гэсэн. Гэтэл 34%-ийг эзэмшихдээ өрийг нь дагуулаад зээл монгол дээр бичээд явахаар ийм алдаа л гарчихсан. Байгалийн баялгийн эзэн бид ямар ч төлбөр авахгүй, зээл авахгүйгээр эзэмших л ёстой байсан. Одоо бид Рона дээр тэгээд л хийж байгаа. Тийм болохоор одоо иймэрхүү юман дээр сайн анхаарч байхгүй бол УИХ-аас тогтоол гаргаж өгдөг, хууль гаргаж өгдөг хэрэгжүүлэхдээ Засгийн газар болон холбогдох албан тушаалтнууд гуйвуулж, мушгиад хэрэгжүүлчихдэг. Үүнээсээ болж эцэст нь ийм сөрөг үр дагавартай байдаг. Бид нар ОТ-н туршлагаас харсан. Дахиад нөгөө асуудал болбол зардлын менежментийн төлбөр гэж 6% удирдлагын зардал. Тэр менежмент хийж байгаа хүмүүс нь аль болох их зардалтай ажиллана. Түүнээс нь 6%-ийн төлбөр, урамшуулал олгож авах учраас аль болох өндөр зардалтай гаргаж ажилласан. Үүнээс болж Монгол Улс өрөнд орсон. Уг нь гэрээ хийхдээ ашгийнхаа 6%-ийг ав,аль болох хувьцаа эзэмшигчдээ хөрөнгө оруулагч нартаа илүү ашиг өгнө Түүнээсээ 6%-аа өгсөн болбол тэр менежментийн баг илүү ашигтай ажиллуулахын тулд анхаараад 6%-аа ахиу авахын тулд ажиллах байсан. Ийм л алдаанууд гарсан. Ийм алдаануудыг бид нар давтахгүй байх ёстой.
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн А.Ундраа: Та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Бид УИХ-ааруулын уурхайн төслийн гэрээ хэлцэл хэрхэн хийгдэх вэ гэдэг талаар гэрээний нөхцөлүүдийг яриад сууж байна. Гэрээний хэлцэл, татварын нөхцөл зэрэгт хангалттай хариулж байна. Цацрагийн хяналтын талаар олон асуулт гарч байна. Энэ ньцацрагаас айх айдас байгаатай уялдаатай. Цацрагийг хянах, үүнийг залах асуудлаа мэдэхгүйтээ холбоотой. Бидний хувьд бодлогоор шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийх, нарийн мэргэжлийн хүмүүсээ бэлдэх шаардлагатай. Засгийн газрын хувьд Цөмийн энергийн газрыг нээх асуудлаар ямар байр суурьтай байна? Өмнө нь Цөмийн энергийн газар байсан. . Энэ нь бол Монгол улсын хөгжилд бол ухралт болсон гэж би хар хардаг. Хэрвээ цацрагийг хянаад, мэдээд залж чадах юм бол, эндээс ХАА, анагаах ухааны салбарт маш олон байдлаар хэрэглэж болно. Монгол улсын засгийн газар, Франц улсын хоорондын хэлэлцээрийг 15 жилийн өмнө байгуулсан. Үүнийг зөвхөн нэг ордын асуудал болгоод ингэж өөрсдийнхөө боломжийг хумьж оруулж ирж байгаа юм бол. Энд хэлэлцээрийнхээ хүрээнд тэнд тусгагдсан илүү өргөн хүрээний хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаануудыг яриа хэлэлцээртээ тусгаж ажиллах ёстой байна. Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа. УИХ-ын гишүүн А.Ундраа: