
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Нийт 1952 мэдээ байна.
-
31/12/19
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын мэндчилг...
Улиран одож буй 2019 онд байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан хамтдаа нэг алхам урагшилж чадлаа. Бид Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулж, хууль хэрэгжих боломжийг бий болголоо. Генетик нөөцийн тухай хуулиар Монгол орноос гаралтай бүхий л төрлийн нөөцийг ашиглаж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж авсан тохиолдолд монголчууд ашиг хүртэх заалтыг хуульчиллаа. Байгаль орчныг... -
27/12/19
Н.Цэрэнбат: Бүх салбарт "Хандлагаа өөрчилье" гэх б...
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хийгдсэн ажил, тус салбарт хэрэгжиж буй төслүүдийн талаар сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа. - Та ажлаа хүлээн авснаас хойш ямар ажлууд хийсэн бэ. Эдгээрээс онцлохыг нь дурдахгүй юу? -Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсоноос хойш “Хандлагаа өөрчилье” аяныг эхлүүлсэн бөгөөд үр дүнд нь Монгол оронд олон эерэг өөрчлөлт гарсанд баяртай байгаа. Анх албан тушаалаа аваад хүн... -
26/12/19
Сургуулийн орчиндоо мод таръж усалгаа хийсэн сургу...
Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг “Ойн боловсрол”-ыг дэмжих жил болгон зарласан байдаг. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Сургуулийн орчиндоо мод таръя” аяныг 2019 оны 05-р сарын 08-ны өдөр зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргийн 78 сургуульд тус бүр 100 нарс ... -
25/12/19
БОАЖ-ын салбарын бүтээн байгуулалтын төсөл, хөтөлб...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. - Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтэд байнгын хяналт тавихыг сайд Ц.Даваасүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгав. Одоогийн байдлаар 41 мянга гаруй тонн түлшний нөөцтэй байна. - Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2020-20... -
23/12/19
Н.Цэрэнбат сайдын урилгаар БНТУ-ын соёл аялал жуул...
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Н.Цэрэнбат сайд БНТУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд Соёл, аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойтой аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхээр тохиролцож, Монгол Улсад Турк улсыг сурталчлах соёлын хүрээлэн, Турк улсад Монгол Улсыг сурталчлах соёлын төв байгуулахаар... -
19/12/19
Н.Цэрэнбат: АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хүүгийн тал...
Өдрийн сонин Д,Мөнгөндалай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа. -Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болоод бодлогын түвшний ямар ажлууд хийв? -Байгаль орчны салбарт бохирдуулагч нь илүү их төлбөр төлдөг, ашиглагч нь илүү их мөнгө төлдөг байх ёстой гэж “Хандлагаа өөрчилье” багц ажлыг хийлээ. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд хэн илүү хэрэглэнэ тэр илүү төлдөг болгохыг зорилоо. Усыг дах... -
18/12/19
Н.Цэрэнбат: Уул уурхайн салбар дахь төрийн хяналт ...
"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-өөс хамтран зохион байгуулж буй "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат чуулганд оролцож, үг хэллээ. Тэрбээр "Яамны зүгээс уул уурхайн салбарт хариуцлагатай ажиллаж байгаа газрыг дэмжиж, хариуцлагагүй уул уурх... -
18/12/19
Н.Цэрэнбат: Трампын хүү хууль бус ан хийгээгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүү Монголд аргаль агнасан талаар олон улсын хэвлэлээр мэдээлэгдсэн. Зөвшөөрөлтэй байсан уу? -Аливаа зөвшөөрлийн квот нь гараад тусгай зөвшөөрөөл авсан ан хийдэг компаниуд хууль дүрмээ хэрэгжүүлдэг. Хууль бус зүйл байхгүй. -"Эко алтан заамар" компанид осол гарч дахин нэг хүний амь эрсэдсэн. Я... -
18/12/19
Сэлэнгэ аймаг ашигт малтмалын 122 тусгай зөвшөөрли...
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Ажлын хэсэг Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, тагнуул, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж 12 цэгт агаар... -
18/12/19
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Сэлэнгэ аймагт ажиллалаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 17-нд Сэлэнгэ аймагт ажиллалаа. Ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, МҮОНРТ-ийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. Ажлын хэсэг Ерөө, Хүдэр сум, Бугант тосгонд ажиллаж, уул уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг газар дээрээс нь харж танилцсан байна. Үүний ... -
19/11/19
Н.Цэрэнбат сайд Швейцарын хөгжлийн агентлагийн суу...
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Швейцарийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Беранардино Ригаццони, Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Франзиска Фрайбургхаус нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар гар аргаар олборлох бичил уурхай, Тогтвортой хөгжлийн боловсрол, Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежмент, Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийг бууруулах, Ногоон алт, малын эрүүл мэнд т... -
19/11/19
-
15/11/19
Аялал жуучлал салбар хөгжлийн тулгуур мөн үү?
Энэ удаагийн хэлэлцүүлгээр: Аялал жуучлалын салбар хөгжлийн тулгуур мөн үү гэдэг асуудлыг хөндлөө. Хэлэлцүүлэгт УИХ-ын гүишүүн БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, МУБИС-ын багш, доктор судлаач Ө.Амгалан, ЗТХЯ-ны ахлах мэргэжилтэн Э.Мөнхнасан,УИХ-ын гишүүн Аялал жуучлалын "Лоби" бүлгийн тэргүүн Г.Тэмүүлэн, Академич доктор Т.Дорж, МЗБХ-ны тэргүүн Ө. Мөнхбат нар оролцлоо. -
13/11/19
Н.Цэрэнбат сайд 20 оюутанд тэтгэлэг гардууллаа
МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС-д байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшиж буй 3.2-оос дээш голчтой III дамжааны 20 оюутанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тус бүр 1 сая төгрөгийн батламж гардууллаа. Тэрбээр “Та бүхний суралцаж байгаа мэргэжил бол ирээдүй хойч үедээ байгаль орчны боловсрол олгох, байгаль эх дэлхийгээ хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэх ач холбогдолтой. Та бүхнийг олон улсын хурал, зөвлөгөөнд хамруулах ажлыг цаашид яамнаа... -
29/10/19
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага "Ногоон п...
Байгаль орчны боловсрол олгох Ногоон паспорт аяны шилдэг 10 сурагч БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан "Ногоон хөгжлийн долоо хоног" олон улсын хуралд оролцож Ногоон паспорт аяны талаар танилцуулга, илтгэл илтгэл тавилаа. Уг үйл ажиллагаанд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын тэргүүн Бан Ги Мүүн хүрэлцэн ирэх байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжаагүй бөгөөд гүйцэтгэх захирал Фрэнк Райшберман БОАЖ-ын сайд Н.Цэрэнб... -
29/10/19
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ЕНБД Монголы...
Жил бүр Япон улсын Токио хотод зохион байгуулагддаг олон улсын аялал жуулчлалын “Туризм экспо Жапан” үзэсгэлэн энэ жил анх удаа Осака хотод болж буй юм. Энэхүү үзэсгэлэнд Ази тивийн улс орнуудаас гадна дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлж буй улс орнууд оролцдог уламжлалтай. “Туризм экспо Жапан” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болж энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Дэлхийн аялал жуулчлалын ... -
23/10/19
“Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага”-тай хам...
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага”-ын Гүйцэтгэх захирал Фрэнк Райшберман (Frank R. Rijsberman)-ыг хүлээн авч, Сөүл хотноо хоёр талт уулзалт хийлээ. Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нь 2011 оноос хойш БОАЖЯ-аар дамжуулан Монгол Улсын Засгийн газартай Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох, түүний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зо... -
22/10/19
Н.Цэрэнбат: Сургууль, цэцэрлэгийн орчинд байгальд ...
Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлаж буй нийт 20 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг цахилгаан, газрын гүний дулаан болон хийн халаалтын дэвшилтэт техник технологиор солих ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 139 дүгээр сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн нам дархалтын зуухыг хийн халаалтаар шийдэх тоног төхөөрөмжийг ашиглалтад орууллаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жу... -
17/10/19
БОАЖЯ-наас парк шинэчлэлийн хүрээнд ойн ангиудын а...
БОАЖЯ-наас харьяа газруудынхаа автомашины шинэчлэлийг үе шаттай хийж байгаа билээ. Өнгөрсөн есдүгээр сард 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төв, алслагдсан бүсийн Тусгай хамгаалалттай газрын захиргаадын автомашиныг 10 гаруй жилийн дараа парк шинэчлэл хийж туулах чадвар сайтай автомашинтай болгосон. Өнөөдөр ойн 11 аймгийн сум дундын 16 ойн ангийн автомашиныг шинэчилж, 2018 оны туулах чадвар сайтай "Фургон" автомашин гардуу... -
15/10/19
Засгийн газрын өргөтгөсөн хурал болж 2020-2024 оны...
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэв. Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар тоймловол: Сангийн яам- Дэд бүтцийг өргөтгөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг дэмжих, санхүүгийн зах зээлийг либералчлах, дагуул хот байгуулж, орон сууцны хангамжийг нэмэх, Улаанбаатар х...
Нийт 98 хуудас/1952 мэдээ