
Ерөнхий сайд
Нийт 3982 мэдээ байна.
-
01/12/16
Автобензинийн үнэ нэмэгдэхгүй
Сүүлийн үед ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан бензин, шатахууны үнэ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулж, автобензинд тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянган төгр... -
01/12/16
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг гадаад, дотооды...
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 1943-1974 оны хооронд баригдсан, 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ. Энэ зам ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гарч байна. Сүүлийн хоёр жил хийсэн судалгаанаас үзэ... -
01/12/16
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилн...
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжив. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш Улаанбаатар хот өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр гарахын хэрээр хууль цаг үетэйгээ нийцэхгүй болж байгаа учир шинэчлэх шаардлагатай болжээ. Манай улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, Дотоодын нийт бүтээгдэхүүний ... -
01/12/16
Залуучуудын тухай хуультай болно
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд нарт даалгалаа. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу салбарын яамнаас боловсруулснаар 16-40 насны залуучууд анх удаа бие даасан хуультай болох юм. Статистикаас үзвэл 2015 оны эцсийн байдлаар Монгол Ул... -
01/12/16
Түрээсийн орон сууц хөтөлбөрт өөрчлөлт оруулав
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2 талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м2 хүртэл хэмээн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ипотекийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасч байгаагаас “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт барьсан 70 м2 хүртэл тал... -
01/12/16
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргы...
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Х.Бадамсүрэнг Уул уурхайн дэд сайдаас, Б.Батсайханыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаас тус тус чөлөөллөө. Мөн Х.Батбилэгийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, П.Ганхуягийг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Ц.Ганхүүг Газрын харилцаа, геоде... -
01/12/16
-
28/11/16
Эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсган, манлайлна...
Улсын хэмжээнд 2016 онд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардах 49892 хүүхэд байна. Эдгээр охид, хөвгүүдийн төлөөлөл 800 сурагч Тусгаар тогтнолын баярын энэ өдөр эрдэм боловсролтой, эх оронч иргэн байхаа андгайлан тангараглалаа. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын Залуучуудын Холбооноос 14 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн, ... -
24/11/16
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судл...
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтов. Ажлын хэсэгт Үндсэн хуулийн эрхзүйн асуудлаар мэргэшсэн, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэд, суудлаачид, хуульчдыг өргөнөөр оролцуулахаар болов. Ажлын хэсгийн ажлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон ... -
24/11/16
Байгаль, нийгмийн ухааны шагналыг Д.Батсүрэнд гард...
Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ хүртсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Батсүрэн 100 сая төгрөгийн батламжаа гардан авлаа. Мөнгөн шагналын бат... -
24/11/16
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Нийслэлийн Засаг даргад ү...
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос хотын цас, мөсний цэвэрлэгээний чиглэлээр зохион байгуулж байгаа ажлынх нь талаар мэдээлэл сонсч үүрэг, чиглэл өглөө. Сүүлийн өдрүүдэд цас дараалан орж, 13 см, зарим газраа 26 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Замын хальтиргаа, гулгааг арилгахад 695 тонн давс, 438 тонн бодис зарцуулж, 189 тонн давс, 597 тонн... -
24/11/16
22 автомашиныг сумдын эмнэлэгт яаралтай олгохоор б...
Өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ. Сумдын эмнэлэгт туулах чадвар сайтай УАЗ маркын 22 автомашиныг яаралтай олгож, хөрөнгийг 2017 оны төсвийн багц, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.... -
24/11/16
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ху...
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 11-13-нд Улаанбаатар хотод хийхээр хоёр тал тохироод байгаа юм. Уг хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх ахлах юм. Комиссын хуралдаанаар худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрч... -
24/11/16
Бөөр орлуулах-гемодиализын эмчилгээний зардлыг төр...
Бөөрний хурц болон архаг дутагдалтай иргэдийн бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар гемодиализийн эмчилгээг гүйцэтгүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Уг эмчилгээний төлбөрийг төрөөс хариуцах бөгөөд зардлыг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг холбо... -
24/11/16
300 ортой төрөх эмнэлгийг концессоор барьж дуусган...
“Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав. Төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” төрлөөр уралдаант шалгаруулалтын аргаар хэрэгжүүлэхээр Засгийн газар 2013 онд шийдвэрлэсэн. Барилгын ажлын гүй... -
22/11/16
Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холб...
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Манай хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд 40 орчим жилийн үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа дипломатч, нэртэй монгол судлаач түүний үүрэгт ажлаа гүйцэтгэсэн таван жилийн хугацаанд Монгол Японы Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжсөнд с... -
18/11/16
Өнөөдөр Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийв
Ургац хураалт болон мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд мэдээлэл хийв. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Саяхан Үндэсний статистикийн хорооноос оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан. Статистик мэдээллийг нийгмийн толь гэж эрдэмтэн,... -
16/11/16
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болло...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2016.11.16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Товч мэдээ - -Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. - УИХ-ын дарга М.Энхболдын 2016 оны 10 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. -&nb... -
16/11/16
Академич Д.Батсүрэнг 100 сая төгрөгөөр шагнана
Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны шагналыг академич Д.Батсүрэнд олгохоор боллоо. Тэрээр “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ын эзэн болж байна. Д.Батсүрэнгийн дээрх бүтээлийг дэлхийн 150 гаруй орон зарлаж судалж эхэлжээ. Шагналд шаардагдах 100 сая төгр... -
16/11/16
40-50 орны хүүхдийн спортын их наадам Улаанбаатарт...
“Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын YII наадмыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулна. Тэмцээний зохион байгуулалт, арга хэмжээний зардалд зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний 60 хувийг улс, орон нутгийн төсвөөс, үлдсэн 40 хувийг ивээн тэтгэгчид болон олон улсын байгууллагаас бүрдүүлнэ гэж тооцжээ. Энэ наадамд 45-50 орны 3000 гаруй тамирчин, 500-гаад дасгалжуулагч, 90 шүүгч, албаны 120-иод төлөөл...
Нийт 200 хуудас/3982 мэдээ