Ерөнхий сайд
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Г.Занданшатар

Монгол Улсын Ерөнхий сайд

2026 2027 2028 2029 2030
Нийт 3982 мэдээ байна.
  • 26/09/16

    Ерөнхий сайд Дэлхийн банкны Монголыг хариуцсан зах...

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал Берт Хофманыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, манай улсын эдийн засгийн өсөлтийг хангах томоохон төсөл, хөтөлбөрүүдийн техник, эдийн засгийн судалгааг хийхэд хамтран ажиллах боломжийн талаар талууд санал солилцов. Ерөнх...
  • 26/09/16

    Хэнтийд эрчим хүчний дэд станц барих асуудлыг шийд...

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий, Дорнод аймагт ажиллалаа. Тэрээр Хэнтий аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулсан байна. Хэдийгээр хөрөнгө мөнгө хүнд байгаа ч Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь энэ сараас олгож, үлдэх 40 хувьд ногдох мөнгийг хүүгүйгээр байршуулж, эдийн засаг сэргэсэн үед н...
  • 26/09/16

    Дорнодын станцыг өргөтгөнө

    Монгол Улсын Ерөнхий сайд “Дорнод бүсийн эрчим хүчний систем”  компанийн ажилтай танилцлаа. Тус станц Дорнод аймаг болон зүүн бүсийн аймгийн зарим сумыг эрчим хүчээр хангадаг. Цахилгаан эрчим хүчний ачаалал дээд цэгтээ хүрсэн учир цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг хангаж чадахгүйд хүрээд байна. 2025 оноос эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх магадлалтай учир станцын хүчин чадлыг 100 мегаватт болгон өргөтгөх боломжийг З...
  • 26/09/16

    100 мянган тонн тэжээл үйлдвэрлэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймгийн Халх гол суманд ажиллах үеэрээ “Алтай” группийн тэжээлийн үйлдвэрийн нээлтэд оролцлоо.   100 мянган тонн тэжээл үйлдвэрлэх энэ үйлдвэр манай улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй Зүүн Хойд Азийн хэрэглээний 40-50 хувийг хангах бүрэн боломжтой. Малын тэжээлд ордог улаанбуудай, рапс, царгас зэргийг 20 гаруй мянган га-д тариалжээ. Энэ жил гэхэд л &nb...
  • 26/09/16

    Ж.Эрдэнэбат: Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх ша...

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймагт ажиллах үеэрээ “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн ажилтай танилцлаа. Тус компани өнгөрсөн оны эцсийн байдлаар 980 цооног өрөмдсөнөөс 926-г нь ашиглалтад оруулжээ. Энэ онд 1.3 сая тонн түүхий тос олборлохоор төлөвлөсөн бөгөөд одоогоор 734 мянга гаруй тонныг олборлоод байна. Газрын тос харьцангуй гүнд байдаг учир удаан хугацаанд өрөмдлөг хийдэг, ...
  • 23/09/16

    Ерөнхий сайд Хэнтий, Дорнод аймагт ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнод аймагт иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр уулзалтын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон амлалт Засгийн газрын бодлогод 100 хувь туссан гэдгийг тэрээр хэллээ.  Та Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбатын Хэнтий, Дорнод аймгуудад томилогдон ажилласан мэдээллийг бичлэгээс ...
  • 22/09/16

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймгийн иргэдтэй у...

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр уулзалтын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон амлалт Засгийн газрын бодлогод 100 хувь туссан гэдгийг тэрээр хэллээ. Энэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хө...
  • 22/09/16

    Ерөнхий сайд Хэнтий, Дорнод аймгуудыг зорилоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнод аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Тэрээр Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад  хариулна. Ерөнхий сайд мөн өдөр Дорнод аймагт очин “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажил, “1,000 айлын орон сууц”-ны инженерийн шуга...
  • 22/09/16

    Төрийн нарийн бичгийн дарга нар албан ёсоор томило...

    Засгийн газрын хуралдаанаар Д.Даваасүрэнг Гадаад харилцааны яамны, Г.Баясгаланг ХЗДХЯ-ны, Г.Өнөрбаярыг ХНХЯ-ны, Л. Баяртулгыг ХХААХҮЯ-ны, Г.Нандинжаргалыг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо. Мөн Б.Билэгтийг ШШГЕГ-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Ц.Амгаланбаярыг томиллоо. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны болон орон тооны бус зарим гишүүнийг чөлөөлж, нөхөн томиллоо....
  • 22/09/16

    Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг шийдвэр...

    Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцээд холбогдох өөрчлөлт оруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов.  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.  Аж ахуйн нэгжийн хүсэлт, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, ХХААХҮЯ-ны саналыг үндэсл...
  • 22/09/16

    “Эрдэнэт” үйлдвэр Ю.Цэдэнбалаар овоглоно

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит болголоо.  Мөн Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд татах хэсгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Нацагдоржийн нэрэмжит болгов. Н.Нацагдорж нь 1954 оноос Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депод туслах машинч, Сайншанд өртөөнд машинч, Сүхбаатар өртөөний депогийн дар...
  • 22/09/16

    Хүүхдийн мөнгийг энэ сараас олгож эхэлнэ

    Хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой зарим журмыг баталлаа. 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үүнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хүүхдийн мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 1-нээс тооцож 2016 оны есдүгээр сард багтааж олгох юм. Харин үлдэгдэл 40 хувьд хүүхдийн мөнгийг хүүгүйгээр, хугацаатай хадга...
  • 22/09/16

    70-аас дээш настай ахмадад “Насны хишиг” олгоно

    "Ахмад настны тухай" хуулийн үзэл баримтлалын төслийг баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар батлуулахыг холбогдох сайд нарт даалгав.  Төслийн үзэл баримтлалд “сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, “Ахмадын зориулалттай нийтийн орон сууц”, “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх, “Насны хишиг”-ийг 70-аас дээш ...
  • 21/09/16

    Банк, санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар УИХ-аар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлууллаа. Монголын эдийн засаг хүндэрсэн энэ үед салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, хүндрэлээс гарах арга замыг эрэлхийл...
  • 20/09/16

    Ж.Эрдэнэбат: Монгол Улс хөрөнгө оруулахад таатай о...

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтад оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийн үг хэллээ.  Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хатагтай Элчин сайд, Хатагтай ноёд оо, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын ээлжит...
  • 20/09/16

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Арабын Нэгдсэн Эмират Улс...

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн төрсөн хүү бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан бин Халифа бин Зиад Аль-Нахяаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр талаас анхаарал тавьж, сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг тэмдэглэлээ. Худалдаа,...
  • 19/09/16

    Ж.Эрдэнэбат: Улаанбуудайн чанар дээр гологдол гарч...

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат есдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажилласан билээ. Засгийн газрын тэргүүн энэ удаагийн томилолтын эхэнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдтэй уулзсан юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл өгч “Монголчууд бид өөрсдийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ дэлхийд га...
  • 16/09/16

    Ерөнхий сайд Ерөө голын гүүрний нээлтэд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллах үеэрээ Ерөө голын төмөр бетон гүүрийг ашиглалтад хүлээн авах ёслолд оролцлоо. Хаврын тариалалт, намрын ургац хураалтын цагаар тариа будаа тээвэрлэсэн том оврын машин тасралтгүй зорчдог энэ гүүр Ерөө, Сэлэнгэ нутгийнхан төдийгүй манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэж хэлж болно. 2005 онд гүүр шатсаны дараа мэргэжлийн байгууллага “Шаа...
  • 16/09/16

    “Итгэлийн зээл” олгож, үрийн аж ахуй байгуулахыг д...

    Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Атар трейд”, “Гацуурт”, “Гэгээлэг трейд” компанийн тариалангийн талбайд зочилж, үр тариа, хүнсний ногооны хураалт, хадгалалтын байдалтай танилцан тариаланчидтай уулзлаа. Шаамар сумын ногоочин Ц.Нацагдоржийн ногооны талбайд болсон уулзалтад нутгийн иргэд, ногоочид...
  • 15/09/16

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн иргэдтэй ...

    Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, УИХ-аар батлуулсан гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд хэлээд хөтөлбөрт тусгасан зарим төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа.  Тэрээр газар тариалангийн даатгалын эрх зүйн орчин бий болгох, өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх,  гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, 1072 хувьцааг амилуулах, дэд бүтэц, байгаль орчин, ...
Нийт 200 хуудас/3982 мэдээ