Ерөнхий сайд
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Г.Занданшатар

Монгол Улсын Ерөнхий сайд

2026 2027 2028 2029 2030
Нийт 3982 мэдээ байна.
  • 01/09/16

    Тосонцэнгэл-Улиастайн замын санхүүжилтэд 41.4 тэрб...

    Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын ажилд шаардагдах 41, 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн эх үүсвэрээс санхүүжүүлэх талаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийх, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Уг зээлээс 24.9 сая ам.доллар хэмнээд байгаа юм.
  • 01/09/16

    Гадаадын 300 гаруй төлөөлөгч Улаанбаатарт чуулна

    Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурал Улаанбаатар хотноо 2016 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд болно. 300 гаруй гадаадын төлөөлөгч оролцох бага хурлыг зохион байгуулахад шаардагдах 168, 775, 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.  
  • 01/09/16

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төс...

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон дагалдах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-д  өргөн барьсан.  УИХ уг төслийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төсөл санаачлагчдад нь буцаахаар шийдвэрлэсэн юм. Иймд Засгийн газар төсөл санаачлагчтай нь зөвшилцсөний үндсэн дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх...
  • 31/08/16

    Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдыг хүлээн ав...

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Арабын Нэгдсэн Эмират Улсаас манай улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Эмират улс манай улсад Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйн илрэл. Цаашид хоёр тал ойртон ажиллахад Элчин сайдын үүрэг их гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо. Мөн хоёр орны хооронд эдийн з...
  • 31/08/16

    Ж.Эрдэнэбат: Оюутолгой компани эрчим хүчээ Монгол ...

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай  өнөөдөр “Рио Тинто” группийн Зэс, алмаазын ахлах албан тушаалтан Арнауд Соират тэргүүтэй төлөөлөгчид  уулзаж, Оюутолгойн далд уурхайн гүнийн уурхайн ажлын явцаа танилцууллаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Оюутолгой төсөл дээр “Рио Тинто” групптэй хамтарч ажиллах Монголын төрийн бодлого нэгэнт гарсан. Манай Засгийн газар энэ бодлогыг тогтвортой үр...
  • 31/08/16

    Д.Сумъяад Д.Отгондалай нарт Засгийн газрын батлам...

    Бразилийн Рио де Жанейро хотноо болсон зуны олимпийн XXXI наадамд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагналын Батламж гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Боксийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, ...
  • 26/08/16

    Ерөнхий сайд төсвийн тодотголоо танилцууллаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа.
  • 26/08/16

    Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын нэгдсэн х...

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг боловсруулснаа танилцуулав. Уг төслийг боловсруулахдаа МАН-ын УИХ-ын сонгуульд орж ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон хөгжлийн бодлогын  бусад баримт бичгүүдэд тулгуурлан гаргасан болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого, эдийн засгийн тогтворто...
  • 26/08/16

    Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ТББХ дэмжлээ

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Монгол Ардын Намын Улсын Их Хурлын ...
  • 25/08/16

    Томилгоонууд хийгдэв

    Өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар дараах томилгоонууд хийгдэв. Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг, Шүүхийн шийдвэрийг үндэслэн ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагвааг тус газрын даргаар томиллоо. Мөн Эрдэнэс-Монгол ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилж, тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулахаар болов ...
  • 25/08/16

    УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын санаачилсан төслийг...

    УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалын хувьд дэмжиж, зарим тооцоо судалгаа, хэрэгжүүлэх хугацааг тодруулах нь зүйтэй гэж үзэв. Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах т...
  • 25/08/16

    Гурилын хэрэгцээгээ бүрэн хангах улаан буудай хура...

    Засгийн газрын хуралдаанд энэ оны ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангаж, технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа.  Ургацын урьдчилсан балансаар 501,0 мянган тн үр тариа, үүнээс 482,1 мянган тн буудай, 174,7 мянган тн төмс, 117,5 мянган тн хүнсний ногоо, 32,5 мянган тн тосны ургамал, 43,4 мян...
  • 25/08/16

    Автозамын төслүүдийг хянах ажлын хэсэг байгууллаа

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтаар автозамын 30 төсөл баталсан. Уг жагсаалтад барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27, барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 3 төсөл байна. Барих-шилжүүлэх төрлө...
  • 25/08/16

    Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт...

    Эрчим хүчний хангамжийн дутагдалд орсон бүс нутгийг эрчим хүчээр хангах, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус нэмэгдүүлэх төслийг эхлүүлэх, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Засгийн газрын тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болголоо. 
  • 25/08/16

    Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийд...

    Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгыг цогцоор нь барих, тус төвд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгө авахад зарцуулахаар боллоо. Түлэнхийн төвийн барилга нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр 2009 оноос уг барилгад тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон юм.  Байргүй болсон учраас Түлэнхийн төвийг &...
  • 25/08/16

    “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томил...

    Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа.  Гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Сангийн яамны Төрийн орлогын хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагаан...
  • 24/08/16

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлб...

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.08.23/ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн мэдүүлэв.   Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 26 дугаар зүйлийн 26.7-д “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор … Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ ...&rdquo...
  • 24/08/16

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөл...

    Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, Засгийн газрын гишүүд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, 21 аймаг, нийслэлийн  Засаг дарга нар оролцлоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэж, орон нутгийн удирдлагуудын саналыг тусгаад УИХ-д өргөн барихаар боллоо. УИХ-ын ээлжит долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засги...
  • 23/08/16

    Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж сэргээ...

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч  Жеймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацын суурин төлөөлөгч Туен Нгеуен тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ойн хүрээнд ажлаа дүгнэж, ирэх 25 жилийн хамтын ажиллагааны стратегийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын саналыг с...
  • 22/08/16

    Улаанбаатар-Дели-гийн чиглэлд шууд нислэг үйлдэх б...

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу уулзлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Энэтхэгийн нөхөрсөг, ойр дотно харилцаа цаашид ч урт хугацаанд үргэжилнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Мөн тэрээр: -Монгол Улс санхүүгийн хувьд  хямралтай байгаа ч, манай Засгийн газар улс орныхоо   ирээдүйн хөгжлийг харсан, урт хугацааны тогтвор...
Нийт 200 хуудас/3982 мэдээ