Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо
2016.08.24

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, Засгийн газрын гишүүд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, 21 аймаг, нийслэлийн  Засаг дарга нар оролцлоо.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэж, орон нутгийн удирдлагуудын саналыг тусгаад УИХ-д өргөн барихаар боллоо.

УИХ-ын ээлжит долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд үндэслэн үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойллоо.  

Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд Засгийн газар улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ амьдралыг эрс сайжруулахыг гол зорилтоо болгосон байна.

Мөн төрийн албыг чадавхижуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, ил тод нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлжээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 4 бүлэг, 350 заалтай байхаар төсөлд тусгасан байна