Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 26208 мэдээ байна.
  • 21/11/24

    Б.Мөнхсоёл: Ажлын байранд цэцэрлэг байгуулах нь би...

    Дэлхийн Хүүхдийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.  Энэхүү өдрийн хүрээнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, НҮБ-ийн Хүүхдийн Сантай хамтран “Нийгмийн бодлого, хамгаалал - Хүүхэд” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ.  Тус уулзалтад НББХ-ны дарга Л.Энхнасан болон байнгын хорооны гишүүд, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд х...
  • 21/11/24

    БШУСБХ-ны гишүүд "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, ...

    Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд “Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв” ТӨҮГ-т ажиллажээ.  Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Биеийн тамир, спортын тухай хууль болон Үндэсний шигшээ багийн төвийг шинэ стандарт, ахисан шатанд байгуулах асуудлын хүрээнд уулзалт зохион байгуулав.  Мөн түүнчлэн байнгын хорооны гишүүд болон холбогдох албаныхан буудлагын спорт...
  • 20/11/24

    Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэ...

    Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны долдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний хомсдолыг нөхөх зорилгоор гадаадын иргэдийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд уян хатан бодлого баримталж байн...
  • 20/11/24

    “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформ...

    “Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлсэн манлайлал, засаглал, нэгдлийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах тогтолцооны шинэчлэл, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. “Эрдэнэс Монгол” нэгдэл засаглал, үйл ажиллагааны менежментээ сайжруулж тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд өнгөрсөн онд 599.6 мянган т...
  • 20/11/24

    Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар э...

    Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа. Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. -Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Сангийн сайдын хувьд Та ямар тайлбар хэлэх вэ. Хориг тавьснаар хууль эрх зүйн ямар орчин үүсэж байна вэ? -Хоригийг хүлээж авах, эсэх талаар УИХ ойрын үед хэлэлцэх байх. Хүлээх авах болов уу гэж бодож байна. Энэ т...
  • 20/11/24

    Б.Энхбаяр: Нүүрсний сонсголын үеэр шинжээчийн нотл...

    УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Нүүрсний сонсголын үеэр шинжээчийн нотлож ирүүлсэн 1000 гаруй хуудас нотлох баримтыг Ерөнхий прокурор, АТГ-т хүргүүлсэн.-“Админерал” компанитай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж ойлгож байгаа. Одоо хаачихаагүй бол...
  • 20/11/24

    Д.Энхтүвшин: Би Танхимын ажлаа өгсөн

    Д.Энхтүвшин: Би Танхимын ажлаа өгсөн. Цэц дээр гомдол ирээд Цэц маргааныг шийдвэрлэсэн учраас жижиг асуудалд анхаарал хандуулмааргүй байна.
  • 20/11/24
  • 20/11/24

    “Хариуцлагатай уул уурхай” чуулган говийн бүсэд бо...

    Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас зохион байгуулдаг “Хариуцлагатай уул уурхай” говийн бүсийн чуулга уулзалт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд боллоо. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Ашигт малтмал газрын тосны газар, Экологийн цагдаагийн алба, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, говийн бүс буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймаг дахь уул уурх...
  • 20/11/24

    Уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн үйлчилгээг с...

    Азийн Хөгжлийн Банк болон Засгийн газар өнөөдөр уур амьсгалын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг улсын хэмжээнд сайжруулах зорилготой хоёр төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан болон АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин нар гарын үсэг зурав. “Эдгээр хоёр төсөл нь Монгол Улсын хөгжлийг илүү тогтвортой, уян ха...
  • 20/11/24

    П.Сайнзориг: Хэн нэгэнд гэмт хэргийг тулгаж, эрхий...

    Өнөөдөр Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулж байна. Дээрх асуудлаар сонсголыг даргалагч, УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой цөөн хором ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа. -Энэ удаагийн парламентын анхны сонсгол зохион байгуулагдаж байна. Сонсгол хэрхэн явагдах бол. Иргэдийн дунд зарим ...
  • 20/11/24

    А.Ариунзаяа: Төр өөрөө хуулиа хэрэгжүүлж, дагаж мө...

    УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2024.11.20/-ны өдрийн хуралдаанаар  Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах саналыг хэллээ. АНУ-ын 78 настай Ерөнхийлөгчийн анхны хийсэн томилгоо нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь Сьюзи Уайлс гэх 67 настай эмэгтэй байгаа. Хөгжингүй улс орныг харахаар Япо...
  • 20/11/24

    Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хянал...

    Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хороо хэлэлцэн хүлээн авсан, Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан, эсхүл Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Монгол ...
  • 20/11/24

    Х.Тэмүүжин: Парламентын хяналт бол төрийн хяналт б...

    Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг угтан өнөөдөр (2024.11.19) Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Хүний эрхийн хяналтын асуудлаарх энэ хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид, Монгол дахь НҮБХХ-ийн тө...
  • 20/11/24

    Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн...

    Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг угтан өнөөдөр (2024.11.19) Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Үндсэн илтгэлүүдийг панел хэлэлцүүлгээр хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дар...
  • 19/11/24

    О.Саранчулуун: Дэлхий дээр 3.5 тэрбум хүн шаардлаг...

    НҮБ-аас 2013 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн жорлонгийн өдөр” болгон тэмдэглэж иржээ.  Энэ жилийн хувьд "Энхийн төлөө ариун цэврийн байгууламж" уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.  Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун өөрийн цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “Ариун цэврийн байгууламж, усны үйлчилгээ нь хүн бүрт хүртээмжт...
  • 19/11/24

    E-mongolia систем ашиглаж эхэлснээс хойш 262.5 тэр...

    Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.11.19/ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо. Мөн түүнчлэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээлэл, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Санхүүгийн зохицуулах хороо танилцуулсан байна.  Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2021.12.17-ны өдөр батлаг...
  • 19/11/24

    Аж үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны хуралда...

    Аж үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны 2024.11.13-ны өдрийн 02 тогтоолоор “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ажиллаж эхлээд байна. Өнөөдөр буюу 2024.11.19-ний өдрийн АҮББХ-ны хуралдаанаар ажлын хэсгийн...
  • 19/11/24

    Д.Амарбаясгалан: Парламентын хяналтыг үйл ажиллага...

    Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ.  Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль бүсчилсэн, холимог тогтолцоогоор явагдаж, түүний үр  дүнд улс төрийн 5 нам, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүн...
  • 19/11/24

    “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чу...

    “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт өнөөдөр боллоо. Уг чуулга уулзалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Н.Учрал нарын тэргүүтэй төлөөлөл оролцжээ.  Мөн түүнчлэн салбарын экспертүүд, судлаачид уулзалтад оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд тус...
Нийт 1311 хуудас/26208 мэдээ