Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 25479 мэдээ байна.
  • 28/03/17

    Иргэдтэй хийх уулзалт үргэлжилсээр

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн иргэдтэйгээ уулзах уулзалт үргэлжилсээр. Тэрээр одоогоор Булган аймгийн Хангал, Хишиг-Өндөр, Могод, Гурванбулаг сумын иргэдтэй уулзаад байна. Тодруулбал, Хангал сумын 2-р багийн малчид малыг эрүүлжүүлэх, малын ашиг шим, гарцыг сайжруулах талаар анхааралдаа авч, энэ тал дээр дэмжихийг гишүүнээс хүсч байсан. Тэгвэл тус сумын 4-р баг буюу Хялганат тосгоны иргэд ойн аж ахуйг дэмжих улмаар модон эдлэлий...
  • 27/03/17

    Ү.Үүрийнтуяа, Ц.Батчулуун нар улсын аварга боллоо

    Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 хоног үргэлжилсний эцэст дуусч, аваргууд тодорлоо. Тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Зууны шатар клубын тамирчин, Их мастер Ц.Батчулуун эзэлж, алтан медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулав. Шагналыг УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын спортыг дэмжигч лобби бүлгийн ахлагч, Улаанбаатар дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Л.Оюун-...
  • 27/03/17

    40 хувьд нь олгохгүй гэв үү?

    Өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлийн өдөр буюу 3 дугаар сарын 24-нд өргөн барьсан Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу төсвийн тодотгол энэ болоод ирэх долоо хоногийн гол сэдэв байх нь. Төсвийн тодотголын төслийн агуулгатай танилцахад анхаарал татах хэд хэдэн зүйл байсныг бид өмнө нь мэдээлж байсан. Таван төрлийн татвар нэмэх болон шинэ төрлийн татвар бий болгох, төсөвт ...
  • 27/03/17

    Хэнийх юм бол?

    “51 хувь хэнийх вэ?” асуулттай самбар ажилдаа явах зуур нүдний өмнүүр үзэгдээд өнгөрөв. АН-аас МАН-д тавьсан уу эсвэл АН-ынхан ард түмнээс ингэж асуув уу? Ямартай ч Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь руу олон нийтийн анхаарлыг хандуулах гэсэн оролдлого гэж ойлгохоор байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд хийгдсэн эсэхийг шалгах УИХ-ын ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, 100 хувь төрийн эзэмши...
  • 27/03/17

    Гаалийн албан татвараас чөлөөлөх хууль хэвийн үйлч...

    Энэ 3 дугаар сарын 1-нээс Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын найман гишүүн санаачилсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 2-нд батлагдсан билээ. Хууль батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийн хүрээнд иргэдийн бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжих улмаар олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо ...
  • 24/03/17

    Н.Учрал: Эмэгтэйчүүдийн мэдлэг, ухаан төрийн шийдв...

    Өнөөдөр “Монфемнет” үндэсний сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган болж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн Н.Учрал болон бусад албаны хүн уригдан оролцлоо. Чуулганы үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Монфемнет” үндэсний сүлжээний зөвлөх Сүхжаргалмаа, иргэний нийгмийн төл...
  • 24/03/17

    Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтран ажиллана

    Манай улс 2016 онд Органик хүнсний тухай хуультай болж, хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс тэжээл, бордоо үйлдвэрлэх, энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдах, хэрэглэгчдэд органик тэмдэг, тэмдэглэгээг таниулах боломж бүрдсэн. Хуулийг батлаад орхидог бус хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хэд хэдэн журам батлах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Япон улсын Ямагата мужийн “W...
  • 24/03/17

    Төв аймаг: Орон нутгийг хэрхэн хөгжүүлэх вэ?

    Монгол Улсын Их Хурлын дарга  Улсын Их Хурлын гишүүний хувиар тойрогтоо буюу Төв аймагт ажиллалаа. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа үргэлжлүүлэн тойрогтоо ажилласан юм. Иргэд хүлээлгэсэн итгэлийг алдалгүй, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн болон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шуурхай шийдүүл...
  • 24/03/17

    Төв аймаг: Орон нутгийг хэрхэн хөгжүүлэх вэ?

    Монгол Улсын Их Хурлын дарга  Улсын Их Хурлын гишүүний хувиар тойрогтоо буюу Төв аймагт ажиллалаа. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа үргэлжлүүлэн тойрогтоо ажилласан юм. Иргэд хүлээлгэсэн итгэлийг алдалгүй, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн болон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шуурхай шийдүүл...
  • 24/03/17

    Хөвсгөл нууранд зорчих усан замын тээврийн хэрэгсл...

    Урин дулааны улирал эхэлмэгц манай улсын аялал жуулчлалын салбар идэвхждэг гэж болно. Тэр дундаа Байгалийн онгон төрхөөрөө үлдсэн цэнгэгээрээ дэлхийд 3-т, талбайн хэмжээгээрээ Азид 3-т, Монголд 2-т, гүнээрээ Азид-4-т, цэнгэг усны нөөцөөрөө Монголд 1-д ордог Хөвсгөл нуурыг зорих жуулчдын цуваа ихэсдэг.  Өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор "Хөх сувд" олон улсын мөсний баярыг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай...
  • 23/03/17

    Хөрсний бохирдлыг бууруулах талаар шийдэл эрэлхийл...

    Ариун цэврийн байгууламжийн олон янзын технологи байгаа хэдий ч иргэд тэр бүр хэрэглэхгүй байгаад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэг талаар эмзэглэж, нөгөө талаар шүүмжлэлтэй ханддаг. Зурагтаа үзэхийн тулд агаарын олон сувагт төрөл бүрийн тавган антенн худалдан авч, байшингийнхаа дээвэр дээр суурилуулдаг атлаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, цаашлаад хүн амын эрүүл мэндэд тустай боломжийн өртөгтэй технологиуд ху...
  • 23/03/17

    Улсын аварга энэ сарын 26-нд тодорно

    Хэнтий аймагт Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн болж байна Тэмцээний оролцогчид Тус аймгийн Дадал суманд зохион байгуулж буй шатрын тэмцээнд шилдэг 24 тамирчид өрсөлдөнө. 3 дугаар сарын 16-нд эхэлсэн Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 хоног үргэлжилж, энэ сарын 26-нд дүнгээ гаргаж, ялагчаа тодруулах юм. Энэ жилийн хувьд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн нутагт буюу 25 жилийн дараа...
  • 22/03/17

    Малыг эрүүлжүүлж, чанар хүртээмжийг сайжруулна

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Хангал сумын 2-р багийн малчидтай уулзлаа. Тэрээр УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль, тогтоомж болон Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ улс орны өмнө тулгамдсан асуудлаар санал солилцов. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймагт “Чацаргана” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа. Тэрээр “Мал амьтны эрүүл мэндийн тухай&r...
  • 22/03/17

    Ө.Энхтүвшин Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзав

    УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэдтэй уулзав. Иргэний танхимд болсон уг уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тойргийн иргэддээ УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомж, өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гаргасан бодлого, шийдвэрийг танилцуулж, цаг үеийн мэдээ мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулж, харилцан санал солилцож байлаа. Уулзалтад Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тө...
  • 22/03/17

    Архи, ундаа, ноос ноолуур, арьс ширний үйлдвэрээс ...

    Улаанбаатар хот болон бусад суурин газрын цэвэр, бохир усны хэрэглээний үнэ тарифыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг үндэслэн тогтоож байна. Өнөөдөр "Дэлхийн усны өдөр" тохиож байгаатай холбогдуулан айл өрх, албан байгууллага, үйлдвэр аж ахуйн газруудаас ус ашигласны төлбөр болгож хэдэн төгрөгийн хураамж авдаг талаар мэдээлэл хүргэж байна. Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага зэрэг ус хэрэглэ...
  • 22/03/17

    Аюултай бохирдуулах бодисын грамм тутамд 5000 хүрт...

    УИХ-аас 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиудыг баталсан байдаг. Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байгаа, тэр тусмаа энэ жилийн уриа нь “Хаягдал ус” учраас дээрх хууль тогтоомжийн онцлох зүйл, заалтаас эшлэн мэдээлэл бэлтгэв. Засгийн газар, БОАЖЯ-наас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар  болж, хуулийн төсөл боловсруулж, 4 дүгээр са...
  • 22/03/17

    "Дэлхийн усны өдөр": Хаягдал ус

    Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг...
  • 21/03/17

    Түүнд банкны системийг шинэчлэх, өөрчлөх өндөр хар...

    УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганаар 22 бие даасан хууль батлагдсан. Үүнээс гурван хуулийн төслийг нэр бүхий гурван гишүүн өргөн барьж, батлуулсан байдаг. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг Г.Занданшатар, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг Б.Жавхлан нар боловсруулж, батлуулжээ. С.Чинзориги...
  • 21/03/17

    Л.Болд гишүүн Ерөнхий сайдад асуулга тавилаа

    Улсын Их Хурлын гишүүн Л.Болдоос Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийн явцад хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар" асуулга тавилаа. ...
  • 21/03/17

    Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2020 онд 8,3 хув...

    Өнөөдөр дэлхийн ойн өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээрээ 4 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. 2012 оны 11 дүгээр сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас дэлхийн улс орнууд ойг хамгаалах, ойн модны төрөл зүйлийг нэмэх, бүх нийтээрээ мод тарих, арчлахад уриалах зорилгоор жил бүр энэ өдрийг “Дэлхийн ойн өдөр” болгохоор шийдвэрлэжээ. Дэлхий дээр жилд дунджаар 13 сая га ой мод устаж үгүй болж байна. Дэлхийн хуурай газр...
Нийт 1274 хуудас/25479 мэдээ