УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.03.22
Малыг эрүүлжүүлж, чанар хүртээмжийг сайжруулна
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Хангал сумын 2-р багийн малчидтай уулзлаа. Тэрээр УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль, тогтоомж болон Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ улс орны өмнө тулгамдсан асуудлаар санал солилцов.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймагт “Чацаргана” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа. Тэрээр “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төсөл дээр ажиллаж байна.
Энэ хүрээнд малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог боловсронгуй болгож, чанар, хүртээмжийг сайжруулах, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.
Иргэд мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй сүргийн бүтцийг бий болгон, Эрдэнэт зэрэг томоохон зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах сонирхолтой байна гэлээ.