Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 26824 мэдээ байна.
  • 26/04/17

    Эмэгтэйчүүд ажлаа дүгнэлээ

    Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо 5-р чуулганаа хийж ажлаа дүгнэсэн байна. Чуулганы эхэнд нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн  Б.Саранчимэг өнгөрсөн таван жилийн хугацаан дахь ажлаа тайлагнасан байна. МАН-ын хорооны дэргэдэх тус байгууллага ирэх жилүүдэд шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар болжээ.&nbs...
  • 26/04/17

    Л.Болд ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркельтэй уулз...

    УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентийн бүлгийн дэд дарга Л.Болд ХБНГУ-д ажиллаж байна. Тэрээр дэлхийн хамгийн том үзэсгэлэн яармаг болох Ханноверийн аж үйлдвэрийн яармагийн нээлтэд урилгаар оролцлоо. Дал дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн яармагийг ХБНГУ-ын Холбооны канцлер А.Меркель нээж үг хэлэв. Яармагт 70 орны 6500 гаруй компани оролцож байгаа бөгөөд Аж үйлдвэр 4.0 буюу орчин үеийн үйлдвэрлэлийн шинэ ...
  • 25/04/17

    "Эрх хасах" тухай холбогдох хууль тогтоомжид зааса...

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2017.04.25/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.  2016 оны 12 дугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл УИХ-аар дэмжигдэж, ийнхүү өнөөдөр харьяалах байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Уг хуулийн төслийн талаар талууд өөр өөрсдийн гэсэн байр суурьтай байгаа бөгөөд тэдний зарим нь Зөрчлийн тухай хуулийг жижиг Эрүүгийн хууль ...
  • 25/04/17

    Зөвшөөрөлгүй зураг авбал зөрчилд тооцож, хариуцлаг...

    Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.  Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг таван хоногийн завсарлага авч, энэ долоо хоног руу шилжсэн юм. Яг одоо Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.&...
  • 25/04/17

    Тамирчин багш тэмцээн дүнгээ гаргалаа

    Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтан Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын "Тамирчин багш" тэмцээн 2017 оны 04 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд спортын 4 төрлөөр зохион байгуулагдаж, 35 байгууллагын 600 гаруй багш, ажилчид өрсөлдлөө.  Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын туслах Б.Хуягбаатар, Засаг даргын...
  • 25/04/17

    Бизнес дэх төрийн оролцоог багасгах шаардлагатайг ...

    Хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн салбарын төлөөлөл, УИХ, Засгийн газрын гишүүн, иргэд нийт 1000 гаруй оролцогч “Хөрөнгө оруулагч үндэстэн” хэрхэн болох талаар хэлэлцлээ. “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт Өмч хувьчлал, Дижитал зах зээл дэх Старт-Ап бизнесүүд, Технологи ба дижитал, Амжилттай хөрөнгө оруулалтын нууц ба зөвлөгөө зэрэг 10 гаруй салбар хэлэлцүүлгээр өрнөсөн юм. Энэ үеэр дэлхийн ши...
  • 24/04/17

    Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаа...

    УИХ-ын гишүүн, УИХ дахь Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч А.Ундраа, гишүүн М.Оюунчимэг нар өнөөдөр (2017.04.24) Олборлох салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар зөвлөлдөх уузалтад оролцлоо. Гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг нар Канад Улсад Эрх зүйн орчинг сайжруулах шилдэг туршлага судлах аялал болон АНУ-д Уул уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын манлайлагчдын хөтөлбөрт  хамрагдсан юм. О...
  • 24/04/17

    УИХ-ын 3 гишүүний ном “Интерном”-ын бестселлэрээр ...

    ЮНЕСКО-гоос тогтоосон дэлхийн номын өдрийг жил болгоны 4-н сарын 23 өдөр 100 гаруй оронд ном унших тухай сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ. Энэ хүрээнд “Интерном” номын их дэлгүүрээс бестселлер номын зохиолчидтой уулзах өдөрлөг зохион байгуулсан юм. Өдөрлөг 4 дүгээр сарны 20-23-ны хооронд үргэлжилжээ. Бестселлер номын жагсаалтад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний “Азийн хүлэг улс”...
  • 24/04/17

    Ой, хээрийн түймэрт буруутай этгээдэд ямар хариуцл...

    Улсын хэмжээнд энэ сарын 17-ны байдлаар нийслэл хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн 24 сум, дүүрэгт 30 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч,1564 га ой, 20297 га хээр, нийт 21861 га талбай түймэрт өртжээ. Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг 2016 оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 70 хувь өссөн, түймэрт өртөж шатсан ой 6,2 дахин га талбайгаар буурсан гэж Онцгой байдлын ерөнхий...
  • 24/04/17

    О.Баасанхүү Сүхбаатарын талбайд гэр барьж ажиллана

    Тэрээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод албан хүсэлт илгээжээ.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд ажиллах нөхцөл боломжгүй болоод байна. Тэрээр албан өрөөнөөсөө хууль бусаар хөөгдсөн гэж үзэж байгаа бөгөөд түүний өрөөнд нэр бүхий гишүүн орж, оронд нь тэрээр хуучин өрөөнийхөө гадаа "оффислох"-оос өөр аргагүйд хүрэв. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй бололтой. О.Баасанхүү өөр нэг...
  • 24/04/17

    Ж.Энхбаяр: Хэн нь ийм худлаа мэдээлэл тараадаг бай...

    АН-ын шинэчлэл, дотоодын зөрчлийн хажуугаар МАН-ынхныг хагалган бутаргах гэсэн оролдлого гарав бололтой.  Өнөөдөр зарим ХМХ-ээр МАН-ын хэд хэдэн гишүүд МАХН руу элсэх тухай мэдээлэл цацагдах болов. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нар нэгээс нөгөө рүү урваж шарваж магадгүй тухай таамаглал дэвшүүлэх байх юм.  Энэ бүхэн ирэх 6 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбо...
  • 24/04/17

    О.Баасанхүү: Хүний олон хүнээ барьж иддэггүй юм

    УИХ-ын гишүүн О.Баасанхүүд УИХ-ын Тамгын Газраас албан өрөөгөө султгах шаардлага өнөөдөр ирүүлжээ.  Шаардлагад энэ сарын 25-ны дотор гэж хугацаа заасан учир УИХ-ын даргын өрөөний үүдэнд өнөөдөр сандал ширээгээ авчирч төвхнөжээ. Тэрбээр Ардчилсан Намын даргыг өрөөтэй болгохын тулд ганц гишүүнийг гадуурхаж байгаад эгдүүцэж байна гэдгээ илэрхийллээ. Түүний өрөөнд Ардчилсан Намын дарга С.Эрдэнийг оруулах гэж ба...
  • 24/04/17

    Спортын их наадам болж өнгөрлөө

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд /4-р сарын 22, 23/ Хөвсгөл аймгийн оюутны нэгдсэн холбооноос “Спортын их наадам” зохион байгуулсан юм. Тус наадамд 24 сум, сургуулийн 560 тамирчин оролцжээ. Хөвсгөл аймгийн оюутан залуусын авьяас, чадварыг нээн илрүүлж, харилцаа холбоогоо сайжруулан, цагийг зөв боловсон өнгөрүүлэхийг уриалсан тус наадмыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн засаг дарга Ганболд, “Зорилго нэгт ...
  • 24/04/17

    СӨХ-ны эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай гэж ү...

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчидтэй уулзлаа. Энэ сарын 22-нд болсон уулзалтаар одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцсон юм. 2003 онд батлагдсан уг хуулиар СӨХ-ны зохион байгуулалт, үйл ажиллагааг тодорхойлж, нийтий...
  • 21/04/17

    О.Баасанхүү: Дэлхий нийтээрээ эко хүнсний талаар я...

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.04.21/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ энэ оны хаврын тариалалтын зорилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дурдсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн  О.Баасанхүү монголд үйлдвэрлэсэн цэвэр хүнсний брэнд гаргах талаар санал гаргалаа. УИХ-ын...
  • 21/04/17

    Ард иргэдийн сонголтыг хүндэтгэхийг хүслээ

    Ардчилсан намын гишүүдээс нийслэлийн Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймгийн зарим сумдын Засаг дарга нарыг батламжлах тухай асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн юм. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нартай уулзаж, үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Ардчилсан нам нийт 104 суманд ялалт байг...
  • 21/04/17

    Ж.Эрдэнэбат: Бид хойч үедээ бүтэн эх орон үлдээх ү...

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд болж байна. Нийслэл, орон нутгийн Байгаль хамгаалах нөхөрлөлийн 800 гаруй гишүүн тус чуулганд оролцож байна. Энэхүү чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр, Үндэсний чуулганд оролцохоор энд хүрэлцэн ирсэ...
  • 21/04/17

    Ц.Даваасүрэн: УИХ-ын шийдвэрийг шүүх хэлэлцэж байх...

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.21/ Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг танилцуулсан. Дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр: "Хүн өөрийгөө өмгөөлөх асуудал бол чухал. Хэн ч ганц өмгөөлөгчдөө найдаад зүгээр суухгүй. Хүний эрхийг дээдэлдэг орон л юм бол энэ талаар бодолцох ёстой. Шүүгдэгч өөрөө л өргөдлөө гаргадаг. Тиймээс өөрийн өргөдлийн...
  • 21/04/17

    Л.Болд орон нутгийн сонгуулийн үр дүнг баталгаажуу...

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.04.21/ эхэллээ.  Хуралдааны эхэнд уламжлал ёсоор УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 3 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн бол үргэлжлүүлээд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээр завсарлана.  Өнөөдөр үдээс х...
  • 21/04/17

    Н.Учрал: Үндсэн хуулийн энэ дүгнэлтийг УИХ хүлээж ...

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.21/ Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг танилцуулсан. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дэмжиж, байр сууриа илэрхийллээ. Тэрээр: "Өнөөдөр үндсэн хуулийн энэ дүгнэлтийг УИХ хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр манайд хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246-р зүйлд анхан шатны журмаар хэр...
Нийт 1342 хуудас/26824 мэдээ