Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 24492 мэдээ байна.
  • 19/09/22

    “Их соёл-Эх үндэс 2022” төсөл хөтөлбөрийг Мандалго...

    Дорноговь, Говь-сүмбэр аймагт боловсрол, соёлын чиглэлээр 2017 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн “Их соёл-Эх үндэс” төсөл хөтөлбөрийг Мандалговь хотод үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Боловсрол, соёлын салбарынханд тоног төхөөрөмжүүдийг гардууллаа. /2022.09.16/  Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Боловсрол шинжлэх ухааны газар, Соёл урлагийн газар орол...
  • 19/09/22

    Дарханы тариаланчдад зориулсан "Техник үйлчилгээн...

    Дарханы газар тариаланчид, ногоочдын өмнө тулгамддаг хамгийн том асуудал нь хавар, намартаа хүн хүч, техникийн дутагдалтайгаас асар их бүтээмж, зардал алддаг явдал юм. Үүнийг шийдэх зорилгоор “Техник үйлчилгээний дундын төв" байгуулж, орон нутгийн удирдлагуудтай хамтран багагүй хөөцөлдсөний эцэст ХАА-г дэмжих сангаас эхний ээлжид иж бүрдэл бүхий 10 трактор авч, хүлээлгэн өгсөн билээ. Өнгөрсөн хавраас ажиллаж эхэлсэн дун...
  • 19/09/22

    УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тойрогтоо ажиллаж байна

    Тэрээр энэ удаагийн томилолтоо Цагаанхайрхан сумаасаа эхэллээ. Улсын Их Хурлын гишүүний хувьд хийсэн ажлаа тайлагнаж цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа. Иргэдийнхээ хэлсэн үг, санал хүсэлтийг сонслоо. Гишүүний хувьд тойргийнхоо иргэдтэй байнгын эргэх холбоотой ажилладаг. Энэ удаа ч бүх сумдын иргэд, сонгогчидтойгоо уулзаж, тайлан уулзалтаа хийсэн юм. Мөн Солонгос улсын иргэн Ким Сон Чул Завхан аймгийн уур ам...
  • 19/09/22

    Манайд шийдлээсээ илүүтэй шийдвэрийн гүйцэтгэл, зо...

    Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нийслэлийн түгжрэлийг бууруулахад шат дараалалтай хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлээд байгаа. Тэрээр, Улсын Ерөнхий сайдаас надад өгсөн гол үүрэг бол бодлогын олон зорилт, арга хэмжээнүүдийг нэгтгэж, чиглүүлэн зөв эхлэл суурийг тавьж, түгжрэлийг багасгахад мэдэгдэхүйц үр дүн гарган, ол...
  • 19/09/22

    “ЮНЕСКО”-гийн орлогч Стефани Жианниниг Монгол Улса...

    “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний уулзалтад оролцож буй Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эхний уулзалтаа “ЮНЕСКО”-гийн Боловсрол хариуцсан орлогч дарга хатагтай Стефани Жианнинитай хийлээ. Тэд энэ онд гурав дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Өмнө нь “Хувьсаж буй боловсрол” сэдэвт бүсийн уулзалтуудын үеэр Бангкок, Парис хотуудад албан ёсны уулзалт хийж байв. Өмнөх уулзалтуу...
  • 19/09/22

    Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг БШУЯ-ны төлөөлли...

    УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр болон тус яамны удирдлагын төлөөллийг хүлээн авч уулзан, боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэл, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар ярилцлаа. Мөн 2023 оны төсөвт тус салбарын хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлж тусгах асуудлаар санал сол...
  • 19/09/22

    Өвөлжилтийн бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголо...

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга Б.Алтанзул, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат нартай уулзлаа. Уулзалтаар, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд, агаарын бохирдлыг бууруулахад түлшний чанарыг...
  • 19/09/22

    Жаргалант зуслангийн барилгын явц хэвийн үргэлжилж...

    Жаран нэгэн жилийн түүхтэй хүүхдийн Жаргалант зуслангаа сэргээхээр ажиллаж байна. Одоогоор 6 хэсэг бүхий төлөвлөлттэй зуслангийн гол байгууламж захиргаа, аж ахуй, сургалт, хоолны танхим бүхий 2 давхар барилгын санхүүжилт болох 920 сая төгрөгийг улсын төсвөөс шийдвэрлэсэн. Үнийн өсөлт, төсвийн хүндрэлтэй байгаа ч барилгын явц хэвийн үргэлжилж байна. Ирэх онд хүүхдүүдээ хүлээж авахад нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлуудтай УИХ-ын г...
  • 19/09/22

    "Дүүжин тээврээр нүүрс зөөж хил гаргах саналыг ЗГ-...

    Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-доо боомтын сэргэлтийг тун ч чухалчилж буй. Манайд боомт байхгүй биш бий. Монгол Улс нийт 42 боомттой. ОХУ-тай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг. Агаарын тээврийн 4 боомттой. Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн ч боомтын логистикийн хүчин чадлын индексээр дэлхийн 160 улсаас 130-т орж байгаа нь туйлын хара...
  • 19/09/22

    Эрчим хүчтэй боллоо

    Улсын төсвийн 310 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бугат сумын Ханжаргалант багт, мөн улсын төсвийн 384.8 сая төгрөгийн санхүүжилтээр Хутаг-Өндөр сумын Дондогийн булагт эрчим хүч татаж, ашиглалтад орууллаа. Тус бүс нутаг нь аялал жуулчлалын зам дагуу байршилтай бөгөөд 23 жилийн турш цагаан идээ, айрагны худалдаа, хоол үйлдвэрлэл эрхэлдэг айл өрхүүд амьдарч, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаа юм. Гүйцэтгэгчээр "Виртуал софт"...
  • 19/09/22

    Орхон-Хишиг-Өндөрийн зам эхэллээ

    Төсвийн хэмнэлт, үнийн өсөлтөөс шалтгаалан удаа дараа тендер шалгаруулалт амжилтгүй болж байсан Орхон-Хишиг-Өндөр чиглэлийн 31.08 км авто замын гүйцэтгэгчээр "Рэс" ХХК шалгарч, ажлаа эхлүүллээ. Булганчууд төдийгүй Орхон, Хөвсгөл аймгийн иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэж, аялал жуулчлалд чухал үүрэг гүйцэтгэх тус замыг 2022-2023 онд барьж, ашиглалтад оруулах юм. ...
  • 19/09/22

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллаж байна

    БАЯННУУР СУМ: Өнгөрсөн 6 дугаар сард тус суманд ажиллаж, иргэд, төрийн албан хаагчидтай уулзах үеэр сургуулийн гал тогоонд тоног төхөөрөмж хүссэний дагуу өнөөдөр хүлээлгэн өглөө. Баяннуур сумын цэцэрлэг, сургууль, эмнэлэг, дотуур байрны халаалтын шугам доголдолтойн улмаас хүүхдүүд тохь тухтай сурч, амьдрах, иргэд эмчлүүлэх нөхцөл боломж тааруу байдаг. Хэдийгээр төсвийн хүндрэлтэй жил боловч хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдалтай...
  • 19/09/22

    Монгол Вьетнамын ЗГХК-ын 18 дугаар хуралдаан амжил...

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын 18 дугаар хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болов. ЗГХК-ын 18 дугаар хуралдаанаар талууд хоёр улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл солилцож, Монгол, Вьетнам хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал...
  • 19/09/22

    Д.Сарангэрэл: Төр засгаас олгосон сайхан боломжийг...

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өнгөрсөн Бямба гарагт Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт явагдаж буй Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн сургалтын үйл явцтай танилцлаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”- ний хүрээнд залуучуудын хөгжил хөдөлмөр эрхлэл...
  • 19/09/22

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ британи дахь монгол ирг...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Елизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолын ажиллагаанд оролцож байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Британид оршин суугаа монгол иргэдтэй уулзалт хийж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, соёл, боловсрол, бүтээлч үйлдвэрлэл, өндөр технологи, дэ...
  • 19/09/22

    Байнгын хорооны дарга Б.Саранчимэг "Бэлчээрийн үнд...

    Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос /МБАНХ/ тав дахь удаагаа Бэлчээрийн үндэсний форумыг “Хариуцлагатай нүүдэлчид: МАА-н өртгийн сүлжээний тогтвортой байдал, өрсөлдөх чадвараар дэлхийн зах зээлд хүрэх боломжийг нээх нь” сэдвийн дор энэ сарын 15,16-ны өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир суманд зохион байгууллаа. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг тус форумд оролцо...
  • 19/09/22

    УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойрогтоо ажиллаж байн...

    УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тойрогтоо ажиллаж иргэдтэйгээ уулзаж байна. Тэрээр  Дэлгэр, Чандмань, Эрдэнэ сумдын иргэд хөдөлмөрчидтэйгөө уулзан тэдний санал, хүсэлтийг сонслоо. Үргэлжлүүлэн Алтай, Цээл суманд ажилласан бол өнөөдөр Цогт, Бигэр суманд тус тус ажиллана.  ...
  • 19/09/22

    Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд ко...

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад компьютер, техникийн тоног төхөөрөмж гардуулан өглөө. Тухайлбал, сургуулиудын үүдэнд байрлуулах том лед дэлгэц, сургууль бүрт 10-20 ширхэг компьютер, анги бүрт шилэн самбар, сургалтын иж бүрэн цахим программаар хангасан байна.  Тэрээр шинэ сайдын үүрэгт ажил авсан учраас хичээлийн нээлтийн үеэр нь очиж чадаагүй. Тиймээс өнөөдөр зарим сургууль дээ...
  • 16/09/22

    Сэлэнгэ аймгийн ерөө суманд 960 хүүхдийн сургууль ...

    Монголын алт” /МАК/ ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олон улсын стандартад нийцсэн 960 хүүхдийн эко сургуулийг барьж, ашиглалтад орууллаа. Тус сургуульд нийт 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулжээ. Шинэ сургууль нь 30 гаруй танхим, лаборатори, номын сан, спорт, урлаг заал, хооллох танхим, эмч, сэтгэл зүйчийн өрөө, хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө, шүршүүр, тусгай хэрэгцээт х...
  • 16/09/22

    Завхан аймгийнхаа тариалан эрхлэгчидтэйгээ бодит, ...

    УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай хамт БНСУ-ын иргэн, тариалан эрхлэгч Ким Чон Сул Завхан аймгийн тариалан эрхлэгчидтэй уулзлаа. Уулзалтад Завхан аймгийн баг, сумдаас ирсэн 100 гаруй тариалан эрхлэгч, иргэд оролцов. Ким Сон Чул Завхан аймгийн уур амьсгал, хөрсний онцлог байдалд нийцүүлэн хэрхэн үржил шимтэй нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалах талаар тариаланчидад маань ус агаар шиг дутагдаж байсан хэрэгтэй туршлагуудыг танил...
Нийт 1225 хуудас/24492 мэдээ