Монгол Улсын Их Хурал
Нийт 24506 мэдээ байна.
-
08/08/22
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүллээ
Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, төмөр замын салбарын түүхт хуудсыг зузаалан буй үе үеийн төмөр замчиддаа Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 84 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Эдийн засгийн өсөлтийг даган нийгмийн хөгжлийн зүй ёсны хэрэгцээ шаардлагаар төмөр замын бүтээн байгуулалтыг цогцлоох, ачаа тээвэр, зорчигч тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, техник технологийг шинэчлэх, хууль э... -
08/08/22
Гандантэгчэнлин хийд орчмыг соёл, аялал жуулчлалын...
Хурлаар Баянгол дүүргийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийд орчмын айл өрхийг төвийн цэвэр, бохир, дулааны сүлжээнд холбох асуудлаар хангагч байгууллагууд болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж, шугам сүлжээнд холбогдох хүсэлтэй айл өрхөд техникийн нөхцөлийг тодорхой болгох, цаашид хэрэгжүүлэх алхмуудыг авч хэлэлцлээ. Мөн энэхүү хурлаас хангагч байгууллагуудын төлөөлөл бүхий дэд ажлын хэсэг байгуулж, цаашид айл өрх бүрт... -
08/08/22
Мөрөн сумын алслагдсан багийн дарга нар мотоциклтэ...
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачлагаар Хөвсгөл аймагт хэрэгжиж буй "Төрийн үйлчилгээг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд багийн Засаг дарга нарыг унаажуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг хийж байна. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд багийн Засаг дарга нарт нийт 60 мотоцикл, 78 зөөврийн компьютер олгогдож байгаа бөгөөд Мөрөн сумын алслагдсан 10, 12, 14-р багийн Засаг дарга нарт мотоциклийг нь гардуулан өглөө. Мөн М... -
08/08/22
“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга х...
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, эрдэмтэн мэргэд ээ! Ноёд, хатагтай нар аа! Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсыг үндэслэн байгуулж,дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, аугаа эзэнт гүрнийг цогцлоосон хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ойн мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье! Тэртээ 860 жилийн өмнө Монголын хээр тал ... -
08/08/22
“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэв дор д...
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээний нээлт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд 14 орны 54 монгол судлаач өөрийн биеэр, 12 судлаач цахимаар оролцон илтгэл тавьж байгаа юм. Монгол төрийн бодлогын цөмд монгол судлал чухал байр суурь эзэлдэг. Монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон Чингис х... -
08/08/22
Бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлнэ
Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дүүргүүдэд ажиллаж дууслаа. Үргэлжлүүлээд цэцэрлэг сургуулийн зориулалтаар баригдаж байгаа барилгын ажлуудтай газар дээр нь очиж танилцаж байна. Бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх нь хүртээмжийг сайжруулахад чухал нөлөөтэй юм. Улаанбаатар хотын хэмжээнд 9, 10 сард ашиглалтад орох боломжтой цэцэрлэгийн 20 барилга байна гэсэн судалгааг гаргасан. Тэд... -
08/08/22
Сонгинохайрхан дүүрэгт энэ намар 2 цэцэрлэг ашигла...
Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй Сонгинохайрхан дүүргийн хоёр бүтээн байгуулалтын ажилтай сайдаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа. Эхний цэцэрлэг нь 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын нөхцөл байдал, төсөв мөнгөний хүрэлцээ зэргээс шалгаалан өнөөдрийг хүртэл ажил удааширчээ. Мөн энэ цэцэрлэгээс болон урд хэсэгт нь баригдаж байгаа сургуулийн барилгын цахилгааны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хэ... -
08/08/22
Я.Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хүн...
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт /2022.08.06/-ны өдөр Төрийн ордонд боллоо. Эрдэм шинжилгээний хурал “Монголын түүх, угсаатны судлал”, “Монгол хэл, уран зохиол судлал”, “Монголчуудын соёлын ертөнц”, “Монголчууд... -
08/08/22
УИХ-ын дарга Г.Занданшатар: Түүхийн олдворуудад ту...
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Булган аймгийн Дашинчилэн суманд ажилласан. УИХ-ын даргатай хамт Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн болон холбогдох албаны хүмүүс тус аймгийн нутагт орших Харбухын голын хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно орших Харбухын балгас туурьтай танилцсан юм. Мо... -
08/08/22
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Түрэг судлалын...
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, профессор, доктор Музаффер Шекер, Измир Катип Челеби Их сургуулийн ректор, профессор, доктор Саффет Көсе, Монгол Улсын Их сургууль, Измир Катип Челеби Их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн Турк талын захирал, профессор, доктор Шабан Доган тэргүүтэй төлөөлөгчдийг /2022.08.06/-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалты... -
05/08/22
-
05/08/22
-
05/08/22
УИХ-ын дарга түүх, соёлын дурсгалт газар, олдворуу...
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Архангай аймагт ажиллалаа. УИХ-ын даргатай хамт Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Ху... -
05/08/22
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төс...
Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг ханг... -
05/08/22
УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ Хархорум хот байгу...
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурлын гишүүд Архангай, Өвөрхангай аймаг буюу шинэ Хархорум хот байгуулахаар судалж буй Орхоны хөндийд ажиллалаа. УИХ-ын даргатай хамт Орхоны хөндийд хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Ху... -
05/08/22
Төлбөрийн чадваргүй энгийн иргэд ч хууль зүйн ту...
Төлбөрийн чадваргүй яллагчдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6.1-д “Хууль зүйн туслалцаа авах эрх бүхий хүн нь төлбөрийн чадваргүй яллагдагч байна” гэж заасан нь хуулийн үйлчлэх хүрээг хязгаарлаж, төлбөрийн чадваргүйгээс хууль зүйн хамгаалалт авч чадахгүй байгаа бусад хүний эрх ашгийг зөрчиж байв. Үүнийг шийдэж, шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокур... -
05/08/22
Х.Нямбаатар: Хөрөнгө оруулагчидтай харьцах “тоглоо...
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын байр суурийг хүргэж байна. -Боловсролын салбар дахь авлигын асуудалд анхаарах үүрэг даалгаврыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн. Энэ асуудалд ХЗДХ-ийн сайдын хувьд хэрхэн ажиллах вэ? -Засгийн газраас боловсролын салбар дахь авлигын асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Ажлын хэсэг маань энэ салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих ... -
05/08/22
Налайх дүүрэг энэ хичээлийн жилд 2-5 насны бүх хүү...
Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллалаа. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3416 хүүхэд байна. Тэдний 2286 нь буюу 67 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байжээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулалт хийж хамрагдалтыг 85 хувьд хүргээд байв. Хэдийгээр хамрагдалт нэмэгдсэн ч 630 хүүхэд цэцэрлэгийн гадна ү... -
04/08/22
Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуу...
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц ажлыг хэрэгжүүлэх хүрээнд 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг эхний ээлжинд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлий... -
04/08/22
Хүн ам олноор суурьшсан сумдууд орон нутгийн стат...
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхээр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж, 2020 онд УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөл батлагдсанаар хотын төвлөрлийг сааруулж, орон нутаг руу чиглэсэн хөгжлийн бодлоготой болно гэдгийг хууль санаачлагчид онцолж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот...
Нийт 1226 хуудас/24506 мэдээ