Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 26296 мэдээ байна.
  • 30/12/22

    Нэг м.кв нь 1,8 сая төгрөгийн үнэтэй “Хэнтий” орон...

    УИХ-ын гишүүн Ц.Идэрбат одоогоос 18 сарын өмнө аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ-ыг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж байсан билээ. Ингээд Хэнтий аймгийн бүх төсөвт байгууллагын дулааны шугамыг м.куб-ээр тулган хэмжиж ашиглалтын зардал 1 тэрбум төгрөг хэмнэж, аймгийн төсвөөс 800 сая төгрөгийг нэмж 1,8 тэрбум төгрөгөөр Хэнтий Орон Сууц /ХОС/ буюу хямд үнэтэй 150 айлын орон сууц хороолол бари...
  • 30/12/22

    УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны 01...

    Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан. Энэ дагуу “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны 01 дүгээр сард хэлэлцэх асуудлыг тогтоох тухай” захирамжид дараах хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ. ...
  • 30/12/22

    Хархорум хотыг сэргээн байгуулах тухай баримт бичи...

    Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиолоо. Түүхт ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг гаргаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хархорум хотыг сэргээн байгуулах асуудлыг хууль тогтоомжуудад нийцүүлэн холбогдох судалгааг хийж, хуулийн төсөл боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг чиглэл болгов. Монгол Улсын Ерөнхи...
  • 30/12/22

    Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл...

    Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2022.12.30) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах туха...
  • 30/12/22

    Баянгол дүүргийн иргэдэд төрийн дээд, одон медаль ...

    УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 111 жилийн ойн өдрөөр Баянгол дүүргийн 15 иргэнд төрийн  дээд цол, одон, медаль гардууллаа. ...
  • 30/12/22

    Шинжлэх ухаан, технологийн сан өрсөлдөөнт санхүүжи...

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих  журам”-ыг хэлэлцэн баталлаа. Журам батлагдсанаар гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бэхжих, шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийн чанар үр дүн дээшлэх, санхүүгийн сахилга, хариуцлагын тогтолцоо сайжрахын...
  • 30/12/22

    Хуучин Дарханы спорт цогцолбор ашиглалтад орлоо

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 220 хүний суудалтай, хоёр тусдаа заалтай спорт цогцолборыг нэг жилийн хугацаанд  бүтээн байгуулж, ашиглалтад оруулжээ. Цогцолборын барилга ажил олон жил гацсан учир шалтгаан нь 2013 онд төлөвлөсөн боловч ААНБ-д газраа алдаж 2015 онд төр буцаан авч үргэлжлүүлсэн. Ийнхүү өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Мөн удахгүй 2,200 хүний багтаамжтай "Найрамдал-Спорт цогцолбор" ашиглалтанд орох ...
  • 29/12/22

    Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаад 111 ...

    Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 111 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ хүргэе. Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 сарын 29-нд эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласан билээ. Улмаар VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилөн, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж...
  • 29/12/22

    УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг мэндчилгээ дэвшүүллээ

    Монголчууд цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 оны 12 дугаар сарын 29-нд Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон барьсан хаан ширээнд өргөмжилж, Монголын төр эзэнтэй болсныг зарласан түүхэн бахархалт өдөр юм. Төр амгалан, түүх үнэн, түмэн олон минь энх болтугай.
  • 28/12/22

    Ноос, сүүний урамшууллаасаа эрүүл мэнд, нийгмийн д...

    УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв.  Уг хуулийн төсөлд төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөх зохицуулалтыг тусгажэ...
  • 28/12/22

    Шагнал гардууллаа

    УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Алтай нутгаас төрдөө үнэлэгдэж, түмэн олондоо хүндлэгдэж, Төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхэм алдартан, гавьяатууддаа халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Говь-Алтай Аймгийн Бигэр сумын уугуул, Мандах Их Сургуулийн Захирал Гомбожавын Нанжид Монгол Улсын “Гавьяат багш”, Төгрөг сумын уугуул, гэрэл зурагчин Дашийн Октябрь Монгол Улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн&rdquo...
  • 28/12/22

    Монголын дугуйн холбооноос 2022 оны шилдгүүдээ тод...

    Эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед Монголын дугуйн холбоо хэмнэлтийн бодлогыг дэмжиж шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахгүйгээр “2022 оны Шилдэг тамирчдыг шалгаруулах Ёслолын арга хэмжээ”-г зохион байгууллаа. Монголын дугуйчид 2022 онд амжилт бүтээл арвин, түүхэн амжилтуудыг эвдсэн, шинэлэг үйл явдлаар дүүрэн байлаа. Тодруулбал, Засмал замын дугуйн Азийн АШТ-нд амжилттай оролцож 2 мөнгө, 3 хүрэл медал...
  • 28/12/22

    Ажил үйлсээрээ манлайлсан “Хэнтий аймгийн” төлөөлл...

    УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Монгол улсын Ерөнхийлөгчийн 11 дүгээр сарын 22-ны өдрийн 222 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажилласан сайчуудыг Монгол улсын төрийн дээд, одон медалиар болон бусад МУЗГ-ын шагнал, аймгийн шагналаар шагнасныг аймгийн удирдлагуудын хамт гардуулан өглөө. ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР: Цэнхэрмандал сумын Ахмад настан  Нэргүйн Уртбаяр, Цэнхэрмандал с...
  • 28/12/22

    "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах...

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан болов. Хуралдаанаар зөвлөлийн энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2023 онд ажиллах үндсэн чиглэлээ тодорхойлсон юм. Төрийн алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд цахим шилжилт хийх, эрх зүйн бус их, дээд сургуулийн оюутан, ...
  • 28/12/22

    Дотуур байрын хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын нэг хүүхдийн хоолны зардлыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх тогтоолыг хэлэлцэн, баталлаа. 2022-2023 оны хичээлийн жилд: Мэргэжлийн болон техникийн боловсролын су...
  • 28/12/22

    Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн анхдугаар хурал бо...

    Тус үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахалдаг. Энэхүү зөвлөл нь оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх талаар бодлогын зөвөлгөө өгөх,  оюуны өмчийг хөгжүүлэх, инновацыг нэвтрүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зэрэг үүргийг хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой. Анх...
  • 28/12/22

    Л.Оюун-Эрдэнэ: Нийгмийн түншлэлийн хүрээнд хөдөлмө...

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан "Нийгмийн шинэ гэрээ хэлэлцээр" хэлэлцүүлэгт оролцож, "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцууллаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү бодлогын баримт бичгийг бодит ажил хэрэг болгоход хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд...
  • 28/12/22

    Салбартаа 10 гаруй жил ажиллаж буй алба хаагч 2 өр...

    Хэдхэн сарын өмнө Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Мөрөөдөл биелдэг юм” төсөлд нэгдэж нэг алба хаагчаа байртай болгоход дэмжлэг үзүүлэх талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай санал зөвшилцөж байсан билээ.  Тэгвэл өнөөдөр эл санаачилга бодит ажил болж Г.Ариунбуян генерал, дүүргийн удирдлагуудтай хамт Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаа...
  • 28/12/22

    Зээлийн хэлэлцээрийн болон хуулийн төслүүдийг дэмж...

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.12.27) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон ложистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Төслийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүний тээвэр логистикийн ж...
  • 28/12/22

    “Холимог металлын ордууд, тэдгээрийн ашиглалт”-ын ...

    Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.12.27) хуралдаан 14 цаг 36 минутад эхэлж, хуралдааны эхэнд “Холимог металлын ордууд, тэдгээрийн ашиглалт”-ын талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээллийнхээ эхэнд цайр, мөнгө, хар тугалгын дэлхийн нөөц, үйлдвэрлэл, эрэлт, хэрэглээ, ханшийн тала...
Нийт 1315 хуудас/26296 мэдээ