Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 26207 мэдээ байна.
  • 09/12/21

    Ц.Мөнхцэцэг: Улс төрийн намын санхүүжилт хангалтта...

    Авлигын эсрэг үндэсний чуулганд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцож, үг хэллээ. Мөн Чуулганы үеэр улс төрийн намын санхүүжилтын асуудлаар ярилцлага өгсөн юм. Тэрбээр "Монгол Улсын улс төрийн намын санхүүжилтийн эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлуудыг ерөнхийд нь авч үзэхэд хуулийн хийдэл их, түүнчлэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь гол шалтгаан болж байна. Эрх зүйн шинэчлэл олон асуудлыг хөндөх нь гарцаагүй ч нэн түрүүн...
  • 09/12/21

    Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн тө...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.09\ нэгдсэн хуралдаанаар Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  ИЦББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. 
  • 09/12/21

    Булган аймгийн ЕБС-иудын захиралтай уулзлаа

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын захирлыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр орон нутгийн боловсролын салбарын үр өгөөж, өөрчлөлт, шинэчлэлийн асуудлыг хөндөж, харилцан санал солилцлоо. Ж.Бат-Эрдэнэ "Бидний үр хойч болсон үр хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай эл албыг нуруундаа үүрч яваа сургуулийн захирлууддаа амжилт бүтээлийн дээдийг хүсье" хэмэ...
  • 08/12/21

    Ц.Мөнхцэцэг: УИХ-д суудал аваагүй ч сонгогчдоос са...

    УИХ-аар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Уг төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг бүлгийн гишүүн Ц.Мөнхцэцэг Авлигын эсрэг үндэсний форумын төлөөлөгчдөд танилцуулав.   Тэрбээр, Монгол Улсад авлигын индексийг хойш татаж байгаа гол зүйлийн нэг нь улс төрийн намын санхүүжилтийн асуудал. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн төсөлд улс төрийн намыг ...
  • 08/12/21

    Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүх...

    Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч...
  • 08/12/21

    Б.Баттөмөр: Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтий...

    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Ч.Ундрам, Л.Мөнхбаатар, Э.Бат-Амгалан нарын гишүүн /2020.08.20/-нд өргөн барьсан. Тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар Г.Амартүвшин ажилласан. Тус хуулийн төслийг намрын чуулганы хуралдааны 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр УИХ-аар батлуулсан юм. Банкны тухай хуульд оруулсан нэмэлт ө...
  • 08/12/21

    "Авилгатай хийх тэмцлийг нам дотроосоо хийх нь зөв...

    УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй МАН-ын 30 дахь хурлаас гаргасан шийдвэрийн талаар ярилцлаа.  -МАН-ын их хурал боллоо. Хурлаас МАН дүрэмдээ өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ. Ингэснээр авлигаас ангид байж цэгцэлж чадах уу. Намын гишүүддээ тооцох хариуцлага сайжирч байна гэж ойлгож болох уу? -Эрх баригч намын хувьд авилгатай хийх тэмцлийг нам дотроосоо хийх нь зөв юм. Төрийн болон улс төрийн албанд МАН-аас сонгогдон болон томилогд...
  • 08/12/21

    ​Н.Ганибал: Бид захиалгын хүмүүс биш. Өөрсдийн итг...

    УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Цэцэд гомдол гаргаад байгаа. Гишүүдийн гомдол гаргасан асуудлаар УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа. -Ш.Адьшаа гишүүн та хоёр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Цэцэд гомдол гаргасан бай...
  • 07/12/21

    Н.Учрал: МАН залуу, цахим нам болж төлөвшиж байна

    Н.Учрал: Миний хувьд Монгол ардын нам 100 жилийн босгон дээр их хурлынхаа төлөөлөгчдийг нүүрээр нь таньж нэвтрэлтийн систем ашиглаад аппликэйшнээр бүртгэдэг. Мэдээллүүдээ гар утсаараа хүлээж авдаг. Ийм залуу, цахим нам болж төлөвшиж байна гэдгээ харууллаа. Цаашдаа ч гэсэн оюун санааны өөрчлөлтүүдийг бид хийх ёстой юм байна. Үүнд их хурал, засгийн газар ч гэсэн тодорхой дэмжлэг үзүүлж дэвшилтэт бодлогоо хэрэгжүүлж ажиллах...
  • 07/12/21

    УИХ-ын гишүүн Д.Батлут цагаан тоосны асуудлаар Эрд...

    Эрдэнэт хотод цагаан тоос ихээр босож байна гэх иргэдийн санал гомдол Д.Батлут гишүүнд цөөнгүй иржээ. Гишүүн үүний дагуу Эрдэнэт үйлдвэрийн удирдлагатай уулзахаар болсон байна. Уулзалтаар бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллах, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнг сайжруулах чиглэлд тус үйлдвэртэй ойлголцолд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Д.Батлут гишүүн илэрхийллээ. Тэр...
  • 07/12/21

    Ц.Мөнхцэцэг: Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл...

    Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэхийг Европын Холбооны Элчин сайд Аксель Никэйз болон УИХ-ын гишүүн Доктор - PhD, дэд профессор Цэрэнжамцын Мөнхцэцэг нар уриалж байна. Жил бүр жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян 11 дүгээр сарын 25-нд эхэлж, 12 сарын 10-нд дуусдаг. Энэ аянаар жендэрт суурилсан хүчирхийллийн бодит байдлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийлэлтэй тэмцэхэд охид э...
  • 07/12/21

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгол...

    Монгол ардын намын 30 дугаар Их хурлын төлөөлөгчдийн 99.7 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо. МАН-ын даргаар сонгосны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ, “Нэр дэвшүүлсэн эрхэм журмын нөхөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон итгэл хүлээлгэж, улс төрийн ууган хүчин МАН-ын даргаар сонгосон 30 дахь удаагийн Их хурлын төлөөлөгчид та бүхэнд баярлалаа. МАН өнгөр...
  • 06/12/21

    Э.Батшугар: Койныг хязгаарлах биш зохицуулалт хэрэ...

    УИХ-ын гишүүн Э.Батшугараас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн талаар  тодруулга авлаа. -Виртуал хөрөнгийн тухай хууль УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хуулийг та хэрхэн дүгнэж байна вэ. Бусад улс орнуудад виртуал хөрөнгийг зохицуулсан зохицуулалт байдаг уу? -Зайлшгүй хэрэгтэй, цаг үеэ олсон хууль. Энэ хууль байхгүйгээс замбараагүй виртуал хөрөнгүүд, криптовалют 20, 30-аараа гараад ирлээ. Бидэнд өнөөдөр хяз...
  • 06/12/21

    УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д хийсэн айлчлалаа...

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, өнөөдөр (2021.12.06) эх орондоо ирлээ. 2021 оны арван хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд үргэлжилсэн айлчлалаар тэрбээр Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха...
  • 06/12/21

    МАН-ын 30 дугаар Их хурал: “Эдийн засгийн сэргэлти...

    МАН-ын 30 дугаар Их хурал “Эдийн засгийн сэргэлтийн бодлого" хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, МАН-ын даргын ахлах зөвлөх Ё.Отгонбаяр нар оролцсон бөгөөд эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан удирдан явууллаа. Тэд Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн зургаан багц асуудлаар хэлэлцлээ. Тэдгээр асуудлууд нь:  Нэг....
  • 06/12/21

    Б.Баттөмөр: "Өсвөрийн парламент"-ын сурагчдын сана...

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар ЕБС-ийн сурагчдын дунд хүний эрхийн өдрийг угтан "Өсвөрийн парламент" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт ЕБС-ийн нийт 18 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд Улсын өсвөрийн парламентийн гишүүнээр 3 сурагч урилгаар оролцож байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр эдгээр хүүхэдтэй уулзаж, тэдний санаачилж буй хөтөлбөр, төслүүдтэй танилцаж, цаг үеийн мэдээлэл өгч цаашид хамтарч ажиллахаа и...
  • 06/12/21

    Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчиддээ ойн баяр...

    Дэлхий даяар тархан суурьшсан нийт монголчууд аа! Монгол орны Өнцөг булан бүрд амьдран суугаа ард иргэд ээ! Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчид ээ! Та бүхэнд Ардчиллын төлөөх намууд нэгдэн нягтарч, өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан түүхт 21 жилийн ойн баярын мэндийг хүндэтгэн дэвшүүлье! Ардчилсан нам түүхэн цаг хугацааныхаа хамгийн хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа энэ үе түүхийн шарласан хуудсанд “Уналтын цэгээс эр...
  • 06/12/21

    Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэр цаг...

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар жинхлэх МАН-ын Их хурал үргэлжилж байна. Хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” тавьлаа. Илтгэлээс Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухай Аль ч улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь Аж үйлдвэржилт билээ. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого бол манай намын зуун дамнасан бодлогын үргэлжлэл юм.  Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүү...
  • 06/12/21

    Л.Оюун-Эрдэнэ: Богдхан уулыг тойрсон 136 километр ...

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар жинхлэх МАН-ын Их хурал үргэлжилж байна. Хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” тавьлаа. Илтгэлээс Дөрөвдүгээрт,  Хот, хөдөөгийн сэргэлтийн тухай Суусан хотоо алхаатай хот болгож, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг шийдвэрлэх нь бидний нэн тулгамдсан асуудал боллоо. 13-р зуунд Монгол хүн морин дэл дээр дэлхийг эзэлсэн түүхээр бид бахархдаг, ...
  • 06/12/21

    Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийг 100 хувь хаахгүй

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас албан ёсоор эхэлнэ. Цэцэрлэгийг хоёр сарын хугацаанд хааж, цахимд шилжүүлэх хэд хэдэн үндэслэл бий. Тодруулбал, гуравдугаар тунд хамрагдаж байгаа иргэдийн идэвх муу байна. Вакцины хамрагдалт муу байгаа нь сэтгэл зовоож байна. Яагаад вэ гэхээр өнгөрсөн есдүгээр сараас хүүхдүүдийн өвчлөл танхимаас биш, гэр ...
Нийт 1311 хуудас/26207 мэдээ