Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 26207 мэдээ байна.
  • 10/12/21

    Парламент дахь жинхэнэ “АРДЧИЛАЛ”

    Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна.  Монгол улс тэртээ 32 жилийн өмнө нэг намын дарангуйллыг тайван замаар халж, хүний эрхийг бүрэн хангасан, эрх чөлөөт нийгэм, зах зээлийн эдийн засагтай болох замыг сонгож, түүхийн цоо шинэ хуудсыг нээсэн.  Хүний эрхийн амин сүнс нь АРДЧИЛАЛ. Харин ардчиллын сүнс нь ардчилсан дуу хоолой билээ. Улс төрийн ертөнцийн ардчилсан дуу хоолой болж, чанга зоригтойгоор дуугарч ...
  • 10/12/21

    "Монгол төрийн соёмбо" үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монголын Үндэсний музей нь Монгол улсын түүх, соёлын өвөөс хойч үедээ сурталчлах, танин мэдүүлэх, уламжлуулах чиг үүрэгтэй ажилладаг. Үүний дагуу, уран бүтээлч, цуглуулагч Б.Амарсанаатай хамтран өнө эртнээс уламжлагдсан төрийн их бэлгэдэл “Соёмбо” хэмээх үзэсгэлэнг /2021.12.10/-нд дэлгэж, үзэгч олноо толилуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Үндэсний төв номын сангийн ...
  • 10/12/21

    У.Хүрэлсүх: Хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала...

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум-2021” Төрийн ордонд болж байна. “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулж байгаа форумаар: Иргэний болон улс төрийн эрх; Эдийн засаг, нийгмийн эрх; Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо; Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн үндсэн сэдвийг хэлэлцэх юм. Энэ хүрээнд “Эрх зүйн шинэчлэл-Хүний эрх”, “...
  • 10/12/21

    Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байг...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.10/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.  Хариултыг БОАЖ-ын сайд Н.Уртнасан танилцууллаа.  УИХ-ын гишүүн С.Бямбацогтоо...
  • 10/12/21

    Ц.Мөнхцэцэг: Цахимаар хүүхэд бүрт хүртээмжтэй боло...

    Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлох зорилготой “Хүний эрхийн үндэсний форум-2021” Төрийн ордонд боллоо. Энэхүү форумд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг илтгэл тавилаа. Тэрбээр "Монгол Улс Ази Номхон далайн бүс нутагтаа судалгаанд хамрагдсан 15 орноос 8-д буюу дундаж түвшинд байгаа. Авилгагүй байдал гэсэн үзүү...
  • 10/12/21

    Дэлхийн наадамд тэргүүлсэн хөгжмийн зохиолч Ш.Өлзи...

    Дорноговь аймгийн Мандах сумын харьяат хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр 2021 оны Финляндын мэргэжлийн хөгжмийн наадмыг тэргүүлсэн амжилт гаргасан юм. Түүний шагналыг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар гардууллаа. Шатарын Өлзийбаяр нь хөгжмийн зохиолчийн дэлхийн наадмаас 6 дахь удаа шагнал хүртэж, Монголын хөгжмийн урлагийг дэлхийд цуурайтуулж яваа уран бүтээлч билээ. ...
  • 10/12/21

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт УАЗ фургон машин ...

    УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олонд албан хэрэгцээнд ашиглах УАЗ фургон машин гардууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн хэрэгцээтэй байсан тус машиныг хүлээлгэн өгснөөр алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг гишүүд онцолж байлаа.
  • 10/12/21

    "Монгол төрийн соёмбо" үзэсгэлэнд 50 гаруй бүтээл ...

    "Монгол төрийн соёмбо" үзэсгэлэн нээлтээ хийлээ. 
  • 10/12/21

    Өнөөдөр "Эрдэнэт хот"-ын өдөр тохиож байна

    Эрдэнэт хотын тэмдэглэлт өдөр /2021.12.10/ УИХ-ын гишүүн Д.Батлут 13 дугаар сургуулийн 12б ангид “Эрдэнэт хотын бахархал-Алдартнууд” сэдвээр хичээл заалаа. Тэрбээр "Эл өдөр бид Эрдэнэт хотыг үүсгэн байгуулсан түүхийг дурсаж, хүүхэд, залуусдаа хотынхоо үнэ цэн, бахархал, хөгжил, цэцэглэлтийг таниулдахыг зорьдог" гэлээ. Сонирхуулахад 1975 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр 1976 оны 1 ...
  • 09/12/21

    Сонгинохайрхан дүүрэгт 300 тэрбум төгрөгийн бүтээн...

    УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар 2022 оны Улсын нэгдсэн төсвийг баталсан. Сонгинохайрхан дүүрэгт 2022 оны улсын төсвийн 300 гаруй тэрбум төгрөгөөр тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр болсныг Х.Нямбаатар гишүүн мэдээллээ. Үүнээс 156 тэрбум төгрөгийг Толгойт, Ханын материал, Баруун салаа, Тахилт, Орбит чиглэлд буюу УИХ-ын сонгуулийн 27-р тойргийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулах юм. Ирэх онд эхний ээлжийн 59 тэрб...
  • 09/12/21

    "Зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалт" сургалт бо...

    УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн санаачилгаар Хан-Уул дүүргийн иргэд, ААН-үүдэд хуулийн мэдлэг олгох, тэдэнд тулгамдаж буй хууль зүйн асуудлуудад зөвлөгөө өгөх, дэмжих зорилгоор цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. "Зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалт" сэдвийн хүрээнд /2021.12.13/-ны 12:30 цагт гурав дахь удаагийн сургалтыг зохион байгуулах гэж байна. Хан-Уул дүүрэг дэх "Бие төлөөлөгчийн газар", ХУД-ийн 4-р хороо Нью...
  • 09/12/21

    Ц.Даваасүрэн: Сонгуулийн пропорциональ тогтолцоонд...

    УИХ - ын гишүүн Ц.Даваасүрэн сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ . Тэрбээр " Мажоритар засаглал нь олонхийн засаглал юм . Өөрөөр хэлбэл , олон түмэн саналаа өгч гишүүдээ сонгодог гэсэн үг . Харин пропорциональ тогтолцоонд шилжчихвэл намын даргын жагсаал эсвэл тухайн улс төрийн бүлэглэлийн жагсаалтаар гарна . Улмаар ядуурал , улс төрийн нөхцөл байдал улам л даамжирна . Үүнээс гадна нэг хэсэг гишү...
  • 09/12/21

    Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрд...

    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Ч.Ундрам, Л.Мөнхбаатар, Э.Бат-Амгалан нарын гишүүн /2020.08.20/-нд өргөн барьсан. Тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар Г.Амартүвшин ажилласан. Тус хуулийн төслийг намрын чуулганы хуралдааны 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр УИХ-аар батлуулсан юм. Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт шал...
  • 09/12/21

    Цахим хөгжлийг дэмжих хуулийн төслүүдийн эцсийн хэ...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.09 нэгдсэн хуралдаан 10.15 цагт 51.3 хувьтайгаар эхэлж, баталсан хууль, УИХ-ын тогтоолуудын эцсийн найруулгыг сонслоо. Үргэлжлүүлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ...
  • 09/12/21

    Н.Учрал: Төрийн албаны ил тод байдал нь авлигыг бу...

    "Авлигын эсрэг үндэсний чуулган" амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганы үеэр болсон Авлигын индексийн талаарх хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, УИХ-ын Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, "Нээлттэй нийгэм форум" ТББ-ын Засаглал менежер...
  • 09/12/21

    Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн ...

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажлыг шуурхайлахыг төсөл боловсруулах Ажлын хэсэгт даалгаж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.  Төрийн бүтээмж, боомт, эрчим хүч, Улаанбаатар хотын автозамын түгжрэл, аж үйлдвэржилт, байгалийн нөөц гэсэн асуудлууд өнөөгийн Монгол Улсын эдийн ...
  • 09/12/21

    Нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн т...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Агаар бохирдуулах эх үүсвэр тус бүрээс бохирдуулагч бодисын хаягдлын тооцоо судалгааг хийж, агаарын бохирдолд эзлэх хувийг тодорхойлсо...
  • 09/12/21

    Шүүхийн Ерөнхий зөвлөл даргаа өнөөдөр сонгоно

    Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ ээлжит хуралдаан өнөөдөр /2021.12.09/ болно. Тус хуралдаанаар ШЕЗ-ийн анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэн батлах, ШЕЗ-ийн даргыг сонгох, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм. УИХ-аас ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулж, томилсон. Тодруулбал, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдээр Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Он...
  • 09/12/21

    Д.Амарбаясгалан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарг...

    МАН-ын  30 дахь Их хурлын  Бага хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Анхдугаар Бага хуралдаанг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан даргалж байгаа бөгөөд хуралдаанаар намын удирдлагын бүтэц зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэх юм. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад дахин нэр дэвшүүлэх саналыг Бага хуралд гаргалаа. Тэрбээр энэ ...
  • 09/12/21

    Б.Баярбаатар МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга...

    МАН-ын 30 дахь Их хурлын сүүлийн өдөр /2021.12.07/ Бага хурлын бүрэлдэхүүнийг шинээр сонгосон бол өнөөдөр /2021.12.08/ Бага хурлын анхдугаараа хуралдаанаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон Нарийн бичгийн дарга нарыг сонгох, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж байна. МАН дөрвөн жил тутам хуралдаж, намын дүрмийн дагуу удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилдэг. Үүний дагуу  30 дах...
Нийт 1311 хуудас/26207 мэдээ