С.Чинзориг: Ажилласан жил, цалингаасаа шалтгаалж тэтгэвэр авдаг тогтолцоогоо эвдэж байна
2022.01.31

С.Чинзориг: Ажилласан жил, цалингаасаа шалтгаалж тэтгэвэр авдаг тогтолцоогоо эвдэж байна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2022.01.31/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг "Тэтгэвэр нэмэх зарчмыг нь дэмжиж байна. Гэхдээ анхаарахгүй бол тэтгэвэр тогтооход маш том гажуудал үүсэх нь. Бүрэн тэтгэвэр авч байгаа иргэдийн 50 хувь нь доод тэтгэвэр авч байгаа. А.Ариунзаяа сайдын ярьж байгаагаас үзэхэд бүрэн тэтгэвэр авч байгаа иргэдийн 72 хувь нь доод тэтгэвэр авагч болоод доод тэтгэвэр авч байгаа иргэдийн тоо  чинь 78 мянгаар нэмэгдэх тооцоо байгаад байна. Үндсэндээ цалин, ажилласан жилээсээ шалтгаалж тэтгэвэр авдаг тогтолцоогоо эвдэж байна. Хүн бүр тэгш тэтгэвэр авах тогтолцоо руу явчихлаа" хэмээн байр сууриа илэрхийлэв.