2022.01.31
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүүхдийн гар зургийн уралдааны шилдэгүүд тодорлоо
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын, хөтөл 1-р сургуулийн сурагч Б.Дэлгэрмаагийн “Ногоон дэлхий - Бидний ирээдүй" бүтээл МУ-ын ерөнхийлөгчийн гадаад болон дотоод албан мэндчилгээнд хэвлэмэл байдлаар ашиглагдан Монгол Улсыг илтгэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулсан хүүхдийн гар зургийн уралдаанд 9-16 хүртэлх насны ангилалд Дэд байр эзэлсэн бүтээлийн эзэн Б.Дэлгэрмаа шилдэг бүтээлийн эх зурагных нь дэргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гардууллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn