БШУ-ны сайд дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан багш нарт баяр хүргэлээ
2022.01.31

БШУ-ны сайд дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан багш нарт баяр хүргэлээ

2019 оноос Казахстаны улсын Алма-Ата хотод зохиогдсон “International Mathematics Physics And Computer Science Teachers and Trainers Olympiad”-д 2022 онд Монголын багш нар амжилттай оролцлоо.

Энэхүү олимпиад нь багшийн болон дасгалжуулагч гэсэн хоёр төрлөөр явагддаг. Аль нэг төрөлд алтан медаль авсан багш тухайн төрөлдөө дараа жил нь орохгүй өнждөг дүрэмтэй юм байна. Онлайнаар зохион байгуулагдсан энэ удаагийн олимпиадад физикийн багш нараас нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш Б.Түвдэндорж, Шинэ үе сургуулийн багш Г.Ариунболд, 11 дүгээр сургуулийн багш Ж.Хатанбаатар нар алтан медаль, нийслэлийн 1 дүгээр сургуулийн багш Н.Оюунчимэг мөнгөн медаль, математикийн багш нараас нийслэлийн 1 дүгээр сургуулийн багш Э.Батзаяа, Б.Сэр-Очир нар алтан медаль, А.Сайнжаргал, О.Дарханбаяр нар мөнгөн медаль, Шинэ үе сургуулийн багш Ц.Урангоо, Г.Шийрэвжамц нар хүрэл медаль хүртсэн байна. Өмнө нь 2019 онд Эрхэт Эрдэм сургуулийн захирал Ч.Сугардорж математикийн багш нарын төрөлд анхны мөнгөн медалийг хүртсэн бол 2020 онд нийслэлийн 1 дүгээр сургуулийн математикийн багш Э.Батзаяа математикийн багшийн төрөлд анхны алтан медалийг хүртэж байжээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан амжилт гаргасан багш нартаа чин сэтгэлийн баяр хүргэлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn