
2022.01.27
Б.Баттөмөр гишүүн улсын аваргууддаа баяр хүргэлээ
Дархан-Уул аймгаас Монгол Улсын Аварга малчин, Аварга тариаланч хамт олон, Аварга тариаланчид шалгарлаа.
Улсын аварга малчин
- Хонгор сумын Зулзага багийн малчин Дагвачоймболын Шинэзориг
- Хонгор сумын Зулзага багийн малчин Нямаагийн Батхуяг
- Орхон сумын Энх тал багийн малчин Пунцагийн Түмэндэмбэрэл
Улсын Аварга Тариаланч Хамт Олон
- Хонгор сумын “Дархан тооромт” ХХК-ны хамт олон
Улсын Аварга Тариаланч
- Хонгор сумын иргэн Санхүүгийн Цэнд-Аюуш
- Хонгор сумын “Өглөгчийн хэрэм” ХХК-ийн механикжуулагч Юрагийн Эрдэнэбат нар тус тус шалгарчээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын Аварга малчид, тариаланч хамт олон, тариаланч нартаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn