2022.01.31

Төв аймгийн Цээл сумын “Цээлийн хур” ХХК- ны хамт олон "Улсын аварга тариаланч хамт олон" шагналаа гардан авлаа

"Цээлийн хур" ХХК нь 2010 оноос эхлэн газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой эрхэлж, нийт 4585 га-г бүрэн эргэлтэд оруулан ажиллаж байна. Тус хамт олон нь сүүлийн 5 жилд 3012-3283 га-д улаанбуудай тариалж, нэгжээс авах ургац 12.7-26.8 цн, нийт 2458.8-6421.3 тонн ургац хураан авсан өндөр амжилт үзүүлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал газар тариалангийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Ж.Гантөмөр захиралтай "Цээлийн хур" ХХК-ийн хамт олонд баяр хүргэж, айлчлан ирж буй XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан БАР жилдээ ажил үйлсээрээ дахин манлайлж, арвин их ургац хураан авахыг хүсэн ерөөлөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn